fbpx Д.Сумъяабазар: Нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

Д.Сумъяабазар: Нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна

Нийслэлийн МАН-ын хорооноос Орон нутгийн сонгуультай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар "Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодрууллаа.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Нам Нийслэл Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг буюу 91.7 хувийн түүхэн ялалт байгуулсан. 

Энэ ялалт бол ард түмнээс Монгол Ардын Намын

Томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан шаргуу хөдөлмөрийг сонгосон сонголт байсан,

Айл гэрийн эзэн, ноён нуруу шиг байж чаддаг зангарагтай чанарыг сонгосон сонголт байсан,

Агаарын бохирдлыг бууруулж, цар тахлаас иргэдээ хамгаалж чадсан, харь газраас иргэдээ авчирч эхэлсэн хүнлэг, хариуцлагатай байдлыг сонгосон сонголт байсан.

Энэ том сонголтоор ирсэн итгэл найдварыг эх орны зүрх болсон Нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна.

Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг хүсч байна.

Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. 

Би нийт нэр дэвшигчиддээ

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань нэг сая 300 мянган хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй.

-Харин олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар Нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан байгаа.  

Иргэдийнхээ итгэлийг даах хүчтэй, очоод уулзах нүүртэй байхаас бидний ажил бас  хариуцлага эхлэх ёстой. 

Нийслэлийн есөн дүүргийн намын байгууллагын 40 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болж 45 хүн нэр дэвшсэн. Бас цаана нь нэг Төлөөлөгчийн ард нийслэлийн нэг сая 300 мянган иргэний эрх ашиг хүлээж байгаа.

Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ Нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо.

Мөн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах тухай Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монгол Ардын Намын дүрмийн 1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүллээ.

Үүний зэрэгцээ хоёр удаагийн томоохон суурь судалгааны дүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос ирүүлсэн нэр дэвшүүлэх тухай саналуудыг дүүргийн Монгол Ардын Намын хороодын дарга нартай сайтар зөвшилцөн Тэргүүлэгчдийн хурлаараа шүүн хэлэлцэж, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг онцлох нь зүйтэй.  

2020 оны УИХ-ын сонгуулийн дүн болон удаа дараагийн судалгаануудаас үзвэл сонгогчдын хандлага  өөрчлөгдөж байна. Иргэд улс төрийн сонголт хийхдээ нэн тэргүүнд нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэхийн зэрэгцээ эрч хүчтэй, нийгмийн шинэ дүр төрхийг олонх нь дэмжих хандлагатай болжээ. 

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг бид Нийслэлд Ардын Нам болоод Ардын хувьсгалын дараагийн зуун жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай.

Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно. Бусад намууд, бие даагчиддаа ч мөн өндөр ёс зүйтэй сонгуульдаа оролцохыг уриалж байна.

Нийт 45 нэр дэвшигчдийн

  • Эрх зүйч мэргэжилтэй 15
  • Улстөр судлаач 12
  • Багш  мэргэжилтэй 4
  • Инженер мэргэжилтэй 5
  • Эдийн засагч мэргэжилтэй 5
  • Эмч мэргэжилтэй 1
  • Нисгэгч мэргэжилтэй 1
  • Программист мэигэжилтэй 2
  • Бизнесиыйн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн 5

Доктор 5

Гавьяат 5 байна.

Хамгийн залуу нь 33 настай, ахмад нь 56 настай. 33 буюу 73.3 хувь нь шинэ нэр дэвшигчид байгааг танилцууллаа. 

33 нь буюу ихэнх нь залуу хүн.

Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдэд туслах хөрөнгөөр 14 хүний асуудлыг шийдэж, эх оронд нь авч ирэхээр болсон
Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдэд туслах хөрөнгөөр 14 хүний асуудлыг шийдэж, эх оронд нь авч ирэхээр болсон
 
Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ
Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Монгол —Жуулчдад ээлгүй орон болчих вий дээ...

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

Х.Нямбаатар: Ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​