fbpx Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

Боловсон хүчин ч үгүй, бодлого ч үгүй АН-ынхан

Унасан хүн ууртай гэж үг бий. Тэр ч утгаараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан намынхныг орон нутгийн сонгуулиар илүү амжилттай байх болов уу гэсэн горьдлого нийгэмд байсан. Гэтэл тус намынхан дангаараа ч сонгуульд оролцох чадамжгүй боловсон хүчний хомсдолд ороо юу гэлтэй. Тиймээс л албан тушаалд дурлагч өөр бусад баахан намыг хажуу бөөрөндөө наачихав. Наалдагсад нь албан тушаалд л очиж байвал хэнтэй ч “нөхцөж” мэдэхээр МАХН хийгээд ШИНЭН-ын нөхөд. Хамтарч орон нутгийг тэр дундаа нийслэлийг хөгжүүлнэ гэж байгаа нөхдийг харахаар Ардчилсан намын нэрийн товчлол АН гэдэг нь ардчиллын ангуучид гэх үг гэмээр болжээ.

Зөвхөн НИТХ-д нэр дэвшигчдийн ихэнх нь УИХ-ын сонгуульд өрсөлдөөд олонхын санал авч чадаагүй хүмүүс. Тэдэнд ямар нэгэн зорилго, бодлого юу ч үгүй. Зөвхөн улстөрд хаа нэгтээ дэвшиж, улстөрч гэх нэр зүүхийг хүсэгчид л бөөгнөрчээ.

За, яах вэ НИТХ-ын сонгуульд нийлж байгаад ганц МАН-ын эсрэг гарцаагүй том бодлого төлөвлөж байгаад нийслэлийг хөгжүүлэх гарцыг нээх нь үү гэтэл бас үгүй.

Уг нь Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа “Бид намаа бүрэн шинэчлэх их ажлын эхлэл болгож энэ сонгуульд шинэ хандлага, шинэ шийдэл санаагаар дүүрэн өрсөлдөхөөс гадна Ардчиллын төлөөх намуудын нэгдлийг бий болголоо. Бид эв санааны нэгдэлтэй, бид хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд орж байна. Бидэнд нийслэлд ихийг хийсэн туршлага, үр дүн бий.” гэж байна билээ.

Гэвч энэ нь хоосон хийрхэл гэдгийг нэр дэвшигчид болон мөрийн хөтөлбөрт нь багтсан гэх агуулгаас харж болно. Тухайлбал, тэдний туршлагатай гэж буй нэр дэвшигчид дунд Нийслэлийн Засаг даргын орлогч /Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч С.Очирбат/-оос эхлээд дүүргийн Засаг дарга асан /Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Пүрэвдаваа/ ч бий.

Тэд тухайн үед олуулаа нийслэлд засаглаж байхдаа өнөөдрийн гол асуудал болоод буй түгжрэлийг сааруулах боломж хангалттай байсан. Тиймээс өнөөгийн яриад буй “Хотын түгжрэл дээд түвшинд хүрсэн. Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэдэг нь бүтэхгүй төлөвлөгөө гэдгийг тэд хамгийн сайн мэдэж байгаа.

Түүгээр ч зогсохгүй халамжийн бодлогын эсрэг байна гэдэг Ардчилсан намынхан өнөөдөр НИТХ-д олонх болохын тулд нийтийн тээврийг үнэгүй болгоно гэж байгаа нь нэг талдаа халамжийн бодлогыг дэмжигчид болохын зэрэгцээ шинэчлэл хийгдэж буй энэ салбарыг харин ч унагах зорилготой байна уу гэж хардахаар байгаа юм. Тэдний нийтийн тээврийг үнэгүй болгох гэдэг ердөө энэ үг нь үнэгүй юм зөвхөн хавханд байдаг гэх хэлцийг ч санагдуулах биз.

Үүнээс харахад УИХ-д олон болж чадаагүй Ардчилсан намынхан одоо хийж хэрэгжүүлэх гэхээс илүү нийслэлд “ноёрхож”, төрийн ажлыг гацааж, түмний уурыг барж, ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуулиар олон нийтийг өөрсдийн зүг хандуулахын тулд бусдын анхаарлыг татаж л байвал хэнбугайг ч нэр дэвшүүлэх нь хамаагүй, нийтийн эрх ашгийн төлөөх бодлого бүр ч хэрэггүй гэдгээ батлав бололтой.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​