fbpx С.Амарсайхан: Тэд өөрсдийгөө шагнаагүй, цуцашгүй сэтгэл, зүтгэлийг нь урамшуулсан юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 25 секунд

С.Амарсайхан: Тэд өөрсдийгөө шагнаагүй, цуцашгүй сэтгэл, зүтгэлийг нь урамшуулсан юм

Нийслэл, дүүргийн 21 дарга сая төгрөгийн урамшуулал авсан асуудал нийгэмд шуугиан тарьж, ард иргэдийг бухимдуулсан.  Тэгвэл 21 даргыг урамшуулах тушаал гаргасан Нийслэлийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг урамшуулсан хэмээн өөрийнхөө шийдвэрийг өмөөрлөө. Тэрбээр "Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй,харин тэдний цуцашгүй сэтгэл,зүтгэлийг бид урамшуулсан юм! Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.

Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье!  Үгүйсгэж болохгүй зүтгэл гэж байдаг" хэмээв. 

Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 21-нд эхлэхээр боллоо
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 21-нд эхлэхээр боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​