fbpx Ван И-гийн БЭЛЭГ ба САНУУЛГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 27 секунд

Ван И-гийн БЭЛЭГ ба САНУУЛГА

Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархсанаас хойш манай улсад гадаадын өндөр дээд албаны хүмүүс айлчлал хийгээгүй. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “салхи хагалж”, манай улсад айлчлал хийгээд буцлаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад айлчилсан түүний айлчлал чимээгүй юм шиг хэрнээ чимээтэй өнгөрөв.  Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа учраас Засгийн газраас хэвийн горимд шилжих шийдвэр гаргасан. Дотоодод бүхий л үйл ажиллагаа хэвийн өрнөнө. Харин хилээ нээхгүй, гадаадаас ирж буй иргэдээ 21 хоног тусгаарлах горим хэвээр үйлчилж байгаа. Нөгөө талаар дэлхий дахинд коронавирус тархсаар байна. Ийм эгзэгтэй үед Хятадын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан нь “хэрүүлийн алим” боллоо. Гэхдээ коронавирус гэхээсээ илүү эгзэгтэй үед манай улсад айлчилсан түүний айлчлал чухам юу өгүүлэв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

Бичиг болоод сануулга 

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хамгийн том сэдэв нь нүүрс авах, 700 сая юанийн бэлэг өгөх, манай удирдлагуудтай уулзах гэхээсээ илүү монгол бичигтэй нягт холбоотой байлаа гээд дүгнэчихэд нэг их буруудахгүй байх. Түүнийг айлчлал хийх өдөр нь Хятадын Элчин сайд өдөр тутмын сониноор болон зарим сайтуудаар ярилцлагаа гаргасан. Хятадын дотоод асуудалд битгий оролц. Тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, удирдлагууд, хуучин өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дуугараад хэрэггүй гэдгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор жишээ татаж сануулсан. Зарим нь энэ сануулгыг Элчин сайд Цай Вэньруйгийн хувийн үзэл бодол гэж дүгнээд байх шиг. Нүүрс авах асуудалтай холбоод эдийн засгаараа манай хараанд байгаа шүү гэсэн сануулгыг Элчин сайд дур мэдээд ярьчихгүй болов уу. Яаж ч бодсон Хятадын Засгийн газрын дайсан үг гэж ойлгогдсон. 

Мөн энэ сануулга нь Ван И гэдэг сайд ч манайд ирээд Хятадын дотоод хэрэгт оролцох хэрэггүйг сануулахын хавчуурганд бас бус ажлаа амжуулаад буцна гэсэн санааг ойлгуулсан хэрэг байсан байх. Уулзалтууд ч ерөнхийдөө л тийм агуулгатай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан уулзалтын үеэр ч харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэсэн.  Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзсан уулзалтын үеэр ч мөн л энэ сэдвийг хөндсөн гэдгийг хэлсэн. Тэрбээр уулзалтын талаар мэдээлэхдээ "Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо" хэмээснийг мартаж болохгүй. 

Манай улсын Засгийн газар, Төрийн өндөр албан тушаалтнуудаас Хятадын дотоод асуудалд оролцож, ямар нэг байдлаар байр суурь илэрхийлээгүй. Шууд утгаараа шүү.  Гэхдээ ард иргэд жагсаж, хэлний эрдэмтэд ч эгдүүцсэн. МАН-аас Хятадын коммунист намд ил захидал илгээсэн. Ерөнхийлөгч байсан хүн нь нэлээд томоор байр сууриа илэрхийллээ. Одоогийн Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахдаа далдуур Хятадын бодлогыг эсэргүүцлээ гэж харсан. АНУ-ын Конгресст хандсан гарын үсэг цуглуулж байна л гэсэн. Мөн Өвөр Монголын 9 иргэний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг шийдвэрлэсэн зэрэг нь Хятадын талын эгдүүцлийг бага зэрэг хүргэх шиг боллоо. Тиймдээ ч Гадаад хэргийн сайд нь өөрийн биеэр ирж, уулзсан хүн болгонтойгоо дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх талаар санал солилцоод явав. Санал солилцох гэж хэлэхэд арай зөөлдөж ч магадгүй. Сануулаад буцлаа гэвэл онох ч байж болох. 

Ерөөс Өвөр Монголд ямар хэлээр хичээл заах нь бидэнд хамаагүй асуудал. Тэртээ тэргүй Өвөр Монгол Хятад улсын харьяанд байгаа. Тиймээс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэг нь яах аргагүй үнэн. Харин бид монгол бичгээ мөхөөхгүй үлдээх ёстой гэвэл өөрсдөө л авч хэрэглэх хэрэгтэй. Үүнийг л энэ айлчлал манай Төрийн тэргүүнүүдэд ухааруулсан байх гэж найдаж байна. 

Бэлэг болоод сануулга 

Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал манайх шиг жижигхэн эдийн засагтай, хэцүүхэн байдалд орчихсон улсад цангаж яваа хүнд аяга ус өгсөнтэй ялгаагүй байлаа. 2020 оны төсвийг 2 их наядын алдагдалтай баталсан. Гэтэл энэ оны хагаст л гэхэд төсвийн орлого 1.2 их наядаар буурч байх жишээтэй. Сүүлийн хэдэн жилд өмнөд хөрш рүүгээ 40 сая тонн нүүрс экспортлохоор өөдрөгөөр төсөөлж ирсэн. Гэвч 2019 онд 36.4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага нүүрс экспортлох нь тодорхой болсон. Гэхдээ Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний машины тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын тал манайд боломж олгосноор нүүрсний экспорт оны төгсгөл хүртэл арай жаахан нэмэгдэж магадгүй. Гэхдээ л 20 сая тонноос илүү гарахгүй л болов уу. 

Хятадын Элчин сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг эргээд саная. Хятад манай улсаас нүүрс авах ямар ч шаардлага байхгүй, танайхыг бодож л авч байгаа гээд хэлчихсэн. Юу үнэн энэ үнэн.  Статистик мэдээллийг харахад, Хятад 2019 онд 74.6 сая тонн коксжих нүүрс импортоор авч.  Үүнийхээ бараг талыг нь манайхаас авсан.  Өөр нүүрс авчих газар байхгүй дээ биш, Элчин сайдын хэлдгээр ядуу орны нөхцөл байдлыг ойлгож, харж үзэж байгаа хэрэг. Тиймдээ ч тэрбум ам.долларын нүүрс авч, "Тавантолгой" компани 2.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрэг. Хятад хэрвээ хүсвэл Австралиас, Оросоос ч нүүрс авах боломжтой талаар мэргэжлийн хүмүүс хэлж л байна.  

Ийм байтал Хятадын гадаад хэргийн сайд өөрийн биеэр ирж, нүүрсний экспорт нэмэгдүүлэх манай гуйлтыг сонсоод явна гэдэг хүчээ мэдрүүлж байгаагийн л жишээ.  700 сая юанийн буцалтгүй тусламж ч их мөнгө.  300 тэрбум төгрөг зүгээр өгчихөөд л явчихлаа.  Коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэн, төсөв мөнгө тасарсан, гаднаас зээл их авч байгаа үед энэ бол яах аргагүй асар том тус.  Мөн Гадаад харилцааны сайдтай олон талын хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэх талаар тохиролцсон гээд Ван И-гийн бэлэг их байлаа.  Гэхдээ л тэр бэлгээрээ хүртэл сануулга өгч, Хятад байхгүй бол Монгол ямар байдалд орохыг сануулчихаад буцав. Бид мөнхийн хоёр хөрш болох их гүрнүүдтэйгээ эвтэй харьцаж, хөлд нь суухаас өөр сонголт үгүйг ч мэдрүүлчихээд буцлаа. 

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​