fbpx ЦЕГ: Б.Сүндэръяагийн ээжийг хамтран амьдрагч нь хувийн таарамжгүй харилцаанаас болж гэмтээсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 50 секунд

ЦЕГ: Б.Сүндэръяагийн ээжийг хамтран амьдрагч нь хувийн таарамжгүй харилцаанаас болж гэмтээсэн

Гадаад харилцааны яамны гадна явж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид шалгах шаардлага тавьж байгаа бичлэг сошиалд тавигдаж, иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн. Учир нь шаардлага тавьж буй цагдаа нарын иргэдтэй харьцаж буй хандлага нь дээрэнгүй, бусдыг доромжилсон, захирангуй байсан хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байгаа юм. Тиймээс уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. 

-ГХЯ-ны ойролцоо явж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид үндэслэлгүйгээр шалгаж, автомашиндаа хүчээр суулгахыг оролдож байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан нь иргэдийн эгдүүцлийг ихээхэн хүргэж байна. Тухайн үед тэнд яг ямар үйл явдал болсон юм бэ? 

-Энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон үйл явдал. Тухайн өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байсан. Үүнтэй холбоотой Сүхбаатарын талбайд мөн жагсаал, цуглаан болж, цагдаагийн албан хаагчид эргүүлд гарч байсан. Гэтэл Гадаад харилцааны яамны урд очих үед нь сэжиг бүхий этгээд жагсаалд оролцогчдын болон төрийн тусгай албан хаагчдын зургийг авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн ГХЯ бол төрийн тусгай хамгаалалтад багтсан байгууллага. Тиймээс сэжиг бүхий этгээдийг цагдаагийн алба хаагчид шалгахаар шаардлага тавьсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 23-р зүйлд заасанчлан “Цагдаагийн алба хаагч, хуулийн этгээд нь гэмт хэрэг, нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй түүнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлээс татгалзах эсхүл үйлдэл хийх шаардлага тавих” эрхтэй байдаг. Мөн хуулийн 25-р зүйлд зааснаар “Хүний нэр хаяг, тодорхой үйл ажиллагааг тодруулах зорилгоор бичиг баримтыг нь шалгах” эрхтэй.

-Тэгээд иргэн А-д яг ямар шаардлага тавьсан юм бэ?

-Иргэн А-г бичиг баримтаа шалгуулахыг хүссэн үйл ажиллагаа л явагдсан. Иргэдийн дунд энгийн иргэнийг цагдаагийн алба хаагч шалгасан гэх ойлголт их гарч байна. Гэхдээ цагдаагийн байгууллага аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн эрх үүрэгт тохируулан сэжигтэй гэж үзсэн хүн, хуулийн этгээд, тээврийн хэрэгсэл, орон байрыг шалгах эрхтэй.

-Иргэн А “Өвөр монгол найздаа илгээх зорилгоор 10 секундын хоёр бичлэг хийсэн” гэж мэдээлсэн. Тухайн бичлэгээс болж саатуулсан хэрэг үү?

-Өндөр дээд хэмжээний айлчлал болж байгаа үед цагдаагийн байгууллага сонор сэрэмжээ дээшлүүлнэ. Сэжигтэй гэж үзсэн хүний бичиг баримтыг шалгаж, нэр, гэрийн хаягийг нь тодруулах эрхтэй. Тухайн шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх эрх нь ч цагдаагийн алба хаагчид бий. Энэ нь болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, тодорхой гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэх ажиллагаа юм.

-Тухайн иргэнтэй харьцахдаа цагдаагийн алба хаагчийн зүгээс ёс бус аашилсан, цүнхнээс нь угзарч татаж байгаа харагдсан. Хэдий цагдаагийн алба хаагч сэжигтэй этгээдийг шалгах эрхтэй боловч энэ нөхцөлд энгийн иргэнийг айлгаж, дарамталж, ёс бус аашилсанд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна?

-Болсон процессийн хувьд шалгалтын ажиллагааг хийнэ. Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол саналыг иргэн гаргах эрхтэй. Харин цагдаагийн ажилтан гудамжинд явж буй сэжигтэй гэж үзсэн хэнийг ч шалгаж, хууль ёсны шаардлага тавих эрхтэй байдаг. Тухайн иргэнийг бичиг баримтаа үзүүлэх шаардлагыг хүлээж авахгүй байгааг бичлэгээс анзаарсан байх.  Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн биелүүлээгүй асуудал юм. Харин цагдаагийн алба хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал бол тусдаа ярих зүйл.

-“Улаан бал” нэвтрүүлгийн үеэр балетийн багш Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагатай холбоотой хэд хэдэн хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдэхгүй байгаа талаар дурдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нэр төрд халдаж, дарамталсан гэх үндэслэлээр иргэн З-д холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Мөн Сүндэръяагийн ээж болох А-ын хамтран амьдрагч Т нь хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь гэмтэл учруулсан асуудал шалгагдаж дууссан. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 24-ны өдөр болно. Цагдаагийн байгууллага иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийг шалгахгүйгээр орхиж, ямар нэгэн байдлаар засаж өөрчлөх ямар ч боломжгүй.  Цагдаагийн байгууллагын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Түүний ярьсан мэдээллүүдтэй холбогдуулан өөрөөс нь тодруулах болно.  Мөн тэрбээр “Цагдаагийн байгууллагын зүгээс худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан” хэмээн ярьсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл тараагаагүй. Харин үйл явдлын бодит мэдээллийг тавьсан.

-Дүүргийн засаг даргаас зөвшөөрөлтэй жагсаал цуглаанд оролцож буй жагсагчдыг цагдаагийн алба хаагчид ирж тарахыг шаарддаг, дарамталдаг гэх мэдээлэл их гардаг. Тэгвэл энэ нь хуулиараа хэрхэн зохицуулагддаг ажиллагаа вэ?

-Аливаа жагсаал, цуглааны үед цагдаагийн байгууллага жагсагчдын аюулгүй байдал, тухайн орчинд нийгмийн хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Хугацаа хэтэрсэн, жагсаал цуглааны зорилгоо өөрчлөх, хоёр нутаг дэвсгэрт дамжиж байрлалаа өөрчилдөг зэрэг зөрчил гаргадаг. Энэ нь хүсэлт тавьж бүртгүүлсэн болзлоо зөрчиж буй асуудал юм.

Нийгмийн дэг журмыг хамгаалах, сахиулах үүрэг нь цагдаагийн алба хаагчдад байдаг. Жагсаал, цуглааныг тараах нь цагдаагийн байгууллагын зорилго биш. Харин хууль зөрчиж эхлэх үеэс цагдаагийн алба хаагч хуулийн хүрээнд шаардлага тавьж эхэлнэ. Бүртгүүлээгүй, хууль зөрчсөн жагсаал байвал хуулийн ёсны шаардлага тавих нь зүй ёсны асуудал. Олон нийт цугласан газар нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг нь цагдаад бий.

-Цагдаа нар хувийн өмчид шалгалт хийх үедээ сэтгүүлчид дагуулан, мэдээллийн хэрэгслээр цацдаг байдал нь хүний эрхэд халдаж байгаа асуудал юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн эрх үүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх мэдээ, сурвалжилгаа бэлтгэж болно.  Харин цагдаагийн алба хаагч өөрийн үйл ажиллагаанд сэтгүүлчийг татан оролцуулж, тэднээр ямар нэгэн мэдээлэл бэлтгүүлэх ажиллагаа явуулах боломжгүй.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ
Зорчих эрхийг хязгаарлах ялыг цахим бугуйвчаар хэрэгжүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​