fbpx Б.Энхбаяр: Шүүгчид улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй протоколгүйгээр утсаар ярьж, уулзвал өөрт нь хэрэг үүсгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 31 секунд

Б.Энхбаяр: Шүүгчид улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй протоколгүйгээр утсаар ярьж, уулзвал өөрт нь хэрэг үүсгэнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2020.09.22) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр ахлан явуулав. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдэлтэй холбоотой зарчмын 2-3 өөрчлөлтийг тусгасан болохыг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн “Хэлэлцүүлэгт оролцогч бүрийн санал чухал. Гэхдээ бид “шүүх” гэдэг байгууллагын хуулийг хэлэлцээгүй гэдгийг онцолмоор байна. Шүүх эрх мэдэл гэдэг засаглал, ард түмнээс олгогдсон эрх мэдлийн хамгийн чухал хяналт тавих, хариуцлага тооцох институтыг жинхэнэ утгаар нь үр дүнтэй, шударга ажиллуулах талаар хэлэлцэнэ” хэмээн онцолсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

- Монгол Улсын Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслүүдтэй та танилцсан байх. Хуулийн төслүүдэд байгаа авууштай заалт нь юу вэ?

Монгол Улсын Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн багц хуулинд аль алинд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг, огцруулдаг байдлыг халъя гэдэг заалт тусгасан. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын нэр бүхий 13 гишүүн, тэр дундаа миний бие оролцоод, санаачлаад шүүгчид, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ-ын шийдвэрээр огцруулдаг, түдгэлзүүлдэг, халдаг байж болохгүй гэсэн хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барих гэж байна. Намрын чуулганы эхэнд хэлэлцэж батална. Шүүгчийг бие даалгаж ажиллуулна. Нөгөө талаас дүйцэхүйц хариуцлагыг бас шаардана. Шүүх эрх мэдлийг хараат бус, бие даасан байлгах үүрэг хариуцлагыг улс төрчид, тэр дотроо шүүгч нарыг томилж, чөлөөлж байгаа эрх мэдэлтэй хүмүүс өөрсдөөсөө эхлэх ёстой. Тэгж байж шүүгчдээсээ шударга ёсыг нэхэх ёстой.

-Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 13 шүүгчийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан. Энэ нь хууль бус байсан уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт нь таалагдаагүй байж болзошгүй, ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүйгээр 13 шүүгчийг чөлөөлж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд шүүгчийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Өөрт нь таалагдаагүй юм уу, өөрийнх нь даалгаврыг биелүүлээгүй юм уу, эсвэл ямар нэг зөрчил дутагдал гаргасан бол тэр нь тодорхойгүй, харанхуй үндэслэлээр шүүгчдэд хариуцлага тооцдог байж болохгүй. Шүүгч гэмт хэрэг үйлдсэн, авлига хээл хахууль аваад баригдсан бол хуулийнхаа хариуцлагыг хүлээх ёстой. Түүнээс биш юу нь мэдэгдэхгүй үндэслэлээр чөлөөлөгддөг байж таарахгүй. Яагаад гэвэл тэр шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, 3 сая иргэн бүгд хууль ёсны өмнө адил тэгш эрхтэй гэдгийг нотолж, төрийн сүлдний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа цорын ганц албан тушаалтан. Тиймээс бид эрхийг нь ч өгөх ёстой, үүргийг нь ч ногдуулах ёстой. Хариуцлагыг нь ч тооцох ёстой.

-Хуулийн төслүүдэд үүнийгээ ямар байдлаар тусгаж байгаа вэ?

УИХ дээр хэлэлцүүлгийн хүрээнд явж байна. Хоёр хууль санаачлагчид юу бичиж, бодож оруулж ирэв гэдгийг сонсож байна. Сонсголын дараа УИХ-ын ажлын хэсэг төслүүд дээр ажиллаад дахин боловсруулалт хийгдэнэ гэж ойлгож байгаа.

-Анхаармаар зүйлүүд юу байсан бэ?

Олон асуудал байгаа. Нэг удаагийн хэлэлцүүлгээр шийдэгдчихгүй. Дахин хэлэлцүүлгүүд хийгдэнэ. Хоёрын хоооронд өөрчлөлтүүд хийгдэхгүй. Нийгмийн шударга ёс алдагдсан байна. Шүүх эрх мэдэлд асуудал байгаа гэдгийг мэдэж байгаа юм бол түүнтэй дүйсэн хүнд эмчилгээ хийх шаардлага үүснэ. Тийм амархан эмчилгээ хийгдэхгүй. Жирийн тариа хийхгүй. Мэс засал хийнэ гэж бодож байна

-Шүүхийг хараат бусаар ажиллуулахын тулд ямар зохицуулалтууд нэмэх ёстой юм бэ?

Хуулийн төслүүдэд аль алинд нь байхгүй олон асуудал байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд гишүүдтэйгээ санал зөвлөлдөж олон асуудлыг оруулна. Тухайлбал, шүүгчдийг улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй утсаао болон биечилж уулзах харилцааг хязгаарлана. Уулзалт хийж байгаа тохиолдолд заавал албан ёсны протокол буюу тэмдэглэлтэй уулзалт хийхийг хуульчилна. Ингэж протоколгүйгээр утсаар болон уулзалт хийсэн тохиолдолд албаны бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэж шүүгчийг огцруулах хүртэл хэмжээнд хүрч, өөрт нь хэрэг үүсгэх хүртэл хариуцлага онооно. Аль аль талын хариуцлагыг өндөржүүлнэ. Тийм байдлаар хатуу дэг журам, хариуцлагыг өндөржүүлнэ

-Сахилгын хороо яаж ажиллах ёстой юм бэ?

Эхлээд сахилгын хороог байгуулах ёстой. Улс төрчдөөс харьцангуй хараат бус, мэргэжлийн байлгах боломжийг бүрдүүлэх ёстой. Ер нь олон нийтэд нийцтэйгээр сонгон шалгаруулалт хийе гэж бодож байгаа. Нээлттэй зарлана. Нээлттэй сонсгол хийнэ. Нээлттэй сонсгол хийгээд тухайн хүний өнгөрсөн бүх амьдрал шаардлага хангаж байгаа эсэх дээр мэдээлэл ирүүлнэ. Мэдээлэлд цохигдож шалгуур давж чадахгүй бол тухайн хүн больдог байх ёстой. Цаашдаа өнгөрсөн зам мөр нь хар бараантай хүн ямар нэг байдлаар түүнийгээ нууж байгаад ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо, болчихно гэсэн бодлыг таслан зогсооно гэж бодож байгаа.

-Шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчдын цалинтай харьцуулахад өндөр. Гэтэл шүүхийн захиргааны албан хаагчдын цалин төрийн албан хаагчдын цалинд ч дүйдэггүй гэж үнэн үү?

Шүүхийн захиргааны ажилтан гэдэг бол шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, албан хаагчдыг хэлж байна. Ажлын ачаалал маш өндөр байна. Орчин нөхцөл хүнд байна. Зөвхөн сүүлийн нэг жилд шүүхийн захиргааны албан хаагчдын гуравны нэг нь ажлаасаа сайн дураараа гарсан байна. Энэ нь юу хэлж байна вэ. Маш бага цалинтай, ажил амралтын өдөр байхгүй, өндөр ачаалалтай, ажил хийх сонирхол байхгүй болчихсон. Тиймээс чадвартай, туршлагатай, орчин нөхцөлтэй хүмүүсийг ажиллуулахын тулд наад зах нь шүүхийн захиргааны ахуй орчин нөхцөл, цалин урамшууллын асуудлыг ядаж төрийн захиргааны албан хаагчдын дүйцүүлсэн хэмжээнд ойртуулмаар байна.

-Одоо яг хэдий хэмжээний цалин авч байгаа юм бэ?

Одоо шүүхийн захиргаа буюу шүүгчийн туслах алба хаагчид гар дээрээ хамгийн дээд тал нь 800 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ бол хангалтгүй.

-Шүүхийн санхүүжилтийг сүүлийн долоон жил нэг ч төгрөгөөр нэмээгүй байна гэсэн тоон мэдээлэл байна?

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэний хэргийн ачаалал жилдээ 30 хувиар нэмэгдэж байна. Эрүүгийн хэргийн ачаалал сүүлийн таван жилийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл орон тоо нэмэгдээгүй. Байр сав нь нэмэгдээгүй. Сүүлийн долоон жил шүүх дээр улсын төсвөөс хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн танхимтай танилцсан. Шүүгчид нь өөрсдөө 6 метр квадрат өрөөнд сууж байна. Ширээ, сэйф, шкафаа тавиад өөрөө яг урдуураа алхаад багтах зай л байна билээ. Би өөрөө харсан. Тиймхэн зайнд, ахуй нөхцөлд ажиллаж байна. Шүүх хуралдааны танхим нь 12 метр квадрат. Тэнд нэхэмжлэгч, хариуцагч буюу заргалдаж байгаа хоёр хүн зэрэгцээд сууж байгаа юм. Зургаагаас дээш хэргийн оролцогчтой хэрэг байвал тэр танхимд багтахгүй. Үүдэнд нь сууж байгаа юм. Тэгэхээр ийм ахуй нөхцөлд бид шударга шийдвэр хүлээж байна. Тиймээс орчин нөхцлийг нь бүрдүүлэхэд анхаарах ёстой. Тэр хэрээрээ дүйцсэн хариуцлагыг ч нэхэх ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​