fbpx Дахин “амилсан” ШӨХТГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 51 секунд

Дахин “амилсан” ШӨХТГ

Саяхандаа “ШӨХТГ-ын” даргаар Б.Бат-Эрдэнэ гэх залуу томилогдсон талаар бид мэдээлж байв. Бас ч болоогүй Засгийн газрын дэд даргаас огцорсон хүн дахиад дарга болж байна хэмээн баалав

Харин одоо бол “БРАВО” гэхэд ч багадахаар ажил хийж буйг нь хараад баярлаж,бахархмаар болов.

Тэр томилогдоод дөнгөж сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага байдгийг олон хүн мэдэж авав.

ШӨХТГ байгуулагдаад хэдий удсан ч сүүлийн үед бараг татан буугдсанаас ялгаагүй болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө АН-ын тэмцэгч О.Магнай даргаар ажиллах үедээ шатахуун импортлогчидтой баахан “үзэлцээд” чимээгүй болсон. Түүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан даргаар очоод О.Магнай байгууллагын нэрээр баахан “шалгалт” хийснийг нь илчилсэн. Юутай ч дээрх хоёрын үед “ШӨХТГ” байсаан, байсан.

Харин удаах дарга Б.Лхагвын ШӨХТГ гэх байгууллага байхаас айхын ч бараагүй болсон. Мэдээж “ШӨХТГ” энгийнээр бол бусдыг буюу хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийг айлгаж, ичээхдээ бус аливааг хуулийн дагуу хийж, хэрэгжүүлж, шударгаар ажиллаж, үйлчилж, ашгаа олж байгаа эсэхэд анхаарал хандуулах учиртай. Гэтэл тус газрын хувьд аниргүй болж, коронавирусын халдвар, тархалт ихтэй байх 4-6 сард үнийн хөөрөгдлийг хазаарлахаар хэдэн ажлын хэсэг шалгалт нэрээр ажилласан. Гэвч ажиллаж буй байдлыг нь олон нийт шалгах нэрээр “шантааж” хийж байна уу гэж гэж хардахад хүргэж байв.

Харин одоо байдалд өөрчлөгдөж, “огцорсон” дарга хэмээн цоллуулж явсан Б.Бат-Эрдэнэ очмогцооШӨХТГ-ыг орвонгоор нь эргүүлчихэв бололтой. Тэр ажлаа авсан даруй өрөөний камераа “БУРУУ” харуулж, үндсэндээ өөрөө бусдыг хянах бус бусдаар өөрийгөө хянуулахаар болсон. Энэ нь ч иргэдэд, гомдол мэдүүлэхээр, өөртэй нь уулзахаар очсон хүмүүст ихэд таалагдсан.

Энэ мэтээс эхлэн мань хүн ШӨХТГ-аа нээлттэй байдалд шилжүүлсэн. Байцаагч нар ч ажлын цагаар албаны үнэмлэхээ ашиглаад, тарахдаа байгууллага дээрээ үлдээдэг болсон нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж байгааг илэрхийлэв

За, тэгээд Б.Бат-Эрдэнэ очсон биш ШӨХТГ-ынханы ажил ундарч байгааг өдөр бүр хүн мэдэх боломжтой болж, шинэ дарга цахим орчинд бүхий л ажлаа тайлагнадаг болсон

Хэн нэгэн хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргахдаа заавал бичгээр өгөхийн тулд заавал нэг өдрийн ажлаа алдаж, дахин хохирдог байсныг болиулж цахим хэлбэрт шилжүүлж, түүнийгээ заавал ажил хэрэг болгож, хариуг нь эргэн мэдээлдэг болсноос эхлээд “тоочвол”барагдахгүй. Ажлаа аваад гаруйн хугацаанд арай ихийг хийгээд байна уу ч гэж бусад бухимдмаар

Гэхдээ л тэр хэрэглэгчдийн төлөө эхлүүлснээ дуусгахын тулд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавин стандарт, шаардлага, дүрэм, журмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хэдий чөлөөт зах зээлийн нийгэм ч гэлээ тэдэнд эрх нь байгаад хэрэглэгчид хохирч үлдэх ёстой гэсэн үг биш гэдгийг өнөөдөр бизнес эрхлэгчид улам бүр ойлгож, хэрэглэгчид эрхийг нь хамгаалах газар байдгийг мэдэрч байгаа учраас Б.Бат-Эрдэнэ даргад талархахаас аргагүй.

Тэр долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн, цаашдаа төлөвлөсөн ажлаа өөрийн цахим хуудаснаа ил тавьдаг Түүнээс харахад аргагүй л хэрэглэгчийн төлөө болжээ тэр газар гэдэг нь тодорхой.

Зарагдсан барааг буцаахгүй” гэх “зэвүүн” бичгийг лангуу, дэлгүүрүүдээс авахуулж, буцаалтын горим журмаа зөрчсөн бол торгууль нь хэт өндөр байдгийг мэдрүүлж, ломбард гэх мөнгө хүүлэгчдийг горимд нь оруулах, “том толгойтой” шатахуун импортлогчдыг стандартаа мөрдөж чадахгүй бол хариуцлага тооцох тухайгаа, адилхан төрийн өмчит хирнээ МИАТ-ийн тийзийн үнийг буулгахаар ярилцаж, судалж, УБТЗ-ын тээврийн үнийг нэмж болохгүйг ярилцан, шийдвэрлэж байна.

Салбар яам, шүүхээр хэлэлцээд ч дийлддэггүй зарим асуудлыг цэгцэнд нь оруулж, хуулийг хэрэгжүүлэхдээ ойлголцлын түвшинд шийдвэрлэж болдгийг харуулж байна. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гурил, талхны үйлдвэрүүд, сүү, махны нийлүүлэгчид, авто зогсоолын асуудал, ачигч компаниудын уралдаан , замын түгжрэл, замбараагүй торгууль гээд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудалтай ШӨХТГ нүүр тулж, хэрэглэгчдэд таатайгаар шийдвэрлэж байна.

Ахиад цаашилбал, их, дээд сургуулиудын нэрийн давхцалыг арилгах, төлбөр нэмсэн сургуулиудтай учраа ололцох, телевизүүдийн сувгийн дамжуулалт, Өрсөлдөөний тухай хуульд саналаа тусгуулах, Сонгуулийн үеэр шударга ажиллах гээд хууль эрхзүйн үүднээс шийдвэрлэж болохуйц ажлуудыг ч эмх цэгцэнд нь оруулж, аж ахуйн нэгжүүдтэй адил хэмжээнд хамтран ажиллаж болдгийг бас харуулж байна

Хэдий ажлаа аваад удаагүй ч”ШӨХТГ”-ындаргад олон нийт ам сайтай талархаж байна. Аргагүй ч үгүй биз. Тэр Нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй гэдгээ хэлсэн нэгэн

Erennews.mn

Автомашинаа ачуулсан бол хаана хандах вэ?
Автомашинаа ачуулсан бол хаана хандах вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​