fbpx Д.Загджавт Монголын төр өртэй юу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 48 секунд

Д.Загджавт Монголын төр өртэй юу...

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав өнгөрсөн сарын дундуур гэнэтхэн л “Оюутолгой” компанийн талаар мэдэгдэл хийж, “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөс, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын хувьд “Рио тинто” компанийг Монголын ард түмний нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюу толгой" компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй, манай орны эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ. 

 

Тэд эхний ээлжинд зам тээврийн асуудлыг авто болон төмөр замын аль ч хэлбэрээр шийдэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр монголчуудын чадан ядан барьж байгуулсан авто замаар чихэлдэж, давуу эрх эдэлж тээвэрлэлт хийж, олон мянган жолооч зуу зуун км-ын дараалалд саатаж, түвэг бэрхшээл үүсэх нэг нөхцөл болж байна” гэж ирээд л мэдэгдэл хийсэн. Гэнэт шүү.

Үүнийгээ мань дэд сайдтан “Энэ мэдэгдэл бол Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан ёсны мэдэгдэл. Ард түмнийхээ өмнөөс хийж байна. Миний ярьж байгаа зүйлүүд эх орны эрх ашгийн үүднээс юм. Оюутолгойн гэрээг үр ашгаа үзүүлэх гэрээ гэж харж байсан. Энэ байдлыг нэлээд хүлээсэн. Оюутолгой компани Монголын баялгийг олборлож ашиглахдаа хилийн чанадаас удирдаад, манайхыг түүхий эдийн бааз болгон ашиглаж байна. Эх орны үйлдвэр уурхай байх ёстой” гэж ирээд л тайлбарлаж гарсан.

Харамсалтай нь түүний энэ үг үнэхээр өөрийнх нь хэлсэн шиг эх орны эрх ашгийн үүднээс байсан болов уу гэдэг нь олны анхаарлыг татаж буй юм.

Учир нь тухайн үед сэтгүүлчид түүнээс “Танай дүүгийн компани "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компани байсан гэсэн. Энэ үнэн үү” хэмээн асуухад “Би гурван дүүтэй. Нэг нь төрийн өмчит компанид, хоёр нь хувийн салбарт бизнес эрхэлдэг. Би тэдний ажилд хөндлөнгөөс оролцдоггүй. Манай дүүгийн компани туслан гүйцэтгэгч байсан гэж сонсоогүй” хэмээн хариулж байв.

Гэвч аль хэдэн жилийн өмнө буюу 2011 онд УИХ-ын гишүүн байх үедээ Д.Загджав Дорноговь аймагт МАН-ын “Ард түмнээ сонсъё аян” болох үеэр очсон байдаг. Ингэхдээ хамт явсан багийн гишүүд нь ажлаа төлөвлөж байхад мань эрхэм төдийлөн оролцоогүйгээр, дуугүй л яваад байж. Хамтран зүтгэгчид нь учрыг тодруулахад “Би ч юу хийхэв дээ. Харин энд ирснийх дүүгийнхээ ажилтай нэг сайн танилцаад авъя” хэмээн ам алдаж байжээ.

Мэдээж тухайн үед хамт явагсад нь ‘Чи намын мөнгөөр хувийн компанийнхаа ажлыг шалгахгүй шүү" гэх мэтээр маазарсан байдлаар яриад л өнгөрсөн байдаг. Тэрхүү дүүгийн ажил гэдэг нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Интер транс” компани бөгөөд Д.Загджавын дүү Д.Загд-Очир удирддаг гэх юм билээ. Харин дээрх “Интер транс” компани нь Дорноговь аймгийн төв Сайншандаас “Оюутолгой” компанид шатахуун түлш зөөвөрлөдөг аж.

Мэдээж шатахуун, түлшний маш их хэрэглээтэй уул уурхайн компаниудад, тэр дундаа "Оюутолгой”-д нийлүүлэлт хийнэ гэдэг том боломж, бөөн ашиг. Гэтэл ах нь дүүгийнхээ ашиг өндөртэй бизнест чөдөр болж буй мэт, дээрх мэдэгдлийг хийж, салбарын сайд байтугай бүр Засгийн газрын өмнүүр орж, зөвхөн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ монголчуудын эрх ашгийг ашиглаж буй нь цаанаа хардлага дагуулахгүй байхын аргагүй. Учир нь тээврийн маш олон компани “Оюутолгой”-н хэрэглээний шатахуун түлш тээвэрлэхийг хүсдэг. Харамсалтай нь хүссэн зоргоороо энэ ажлыг олж авч чаддаггүй.

Харин улс төрийн нөлөөллөөр бол амархан авч дөнгөдөг талаар салбарынхан нь ам дамжуулан ярих юм билээ. Тэгэхээр дэд сайд ах нь дүүгийнхээ компанийн өнгөрсөн хугацаанд олсон боломж, ашгийг нь нэмэгдүүлж өгөхийн төлөө барьцаа ахиулж атгахаар зүтгэж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Тэгээгүй сэн бол эрхэм дэд сайдтан хамгийн сайнаар мэдэх ёстой шатахууны үнэ ханш тогтворгүй болж, хомсдол үүссэн мэт ачаалал бий болчхоод байхад юу ч мэдээгүй хэмээн мэлзэж, тэс хөндлөн “Оюутолгой”-гоор гэнэт тэсрэх нь юу л бол.

Барьцаа ахиулахаар албан тушаалаа ашиглан мэдэгдэл зэргийг хийж “Оюутолгой”-той үзэлцэх заль түүнд бий гэхэд хилсдэхгүй. Учир нь мань хүнийг өдгөө салбарын сайд нь түншиж эхэлсэн хэмээн шуурч байгаа ч цаад утгаараа бол Д.Загджав гэх эрхэмд монголын төр яг л өртэй мэт албан тушаалд тохоон томилсоор ирсэн байдаг. Тэр ч утгаараа дэд сайд Д.Загджав энэ удаагийн суудлаа ихэд эрх мэдэлтэй мэт аяглаж буй. Саяхан мань хүн телевизийн ярилцлагад оролцох үедээ өөрийг нь танхимын зарчмаар ажилладагтай хэмээн асуухад “Ер нь дэд сайд чинь танхимын гишүүн биш шүү дээ" хэмээж байна лээ.

Арай л өөрийгөө танхимын гишүүн биш гээд ямар ч асуудалд өөрийн, хувь хүнийхээ байр сууринаас хандаад яваад байж болно гэж бодоогүй л байлтай. Эсвэл үнэхээр монголын төр энэ хүнд дааж, давшгүй их өртэй, түүнийгээ албан тушаалынхаа  бололцоог ашиглан төлбөрийг нь барагдуулж авдаг юм болов уу. Арай ч үгүй байгаа даа...

 
Анагаахын захирал Г. Батбаатар сайд Ц.Цогзолмаагийн эсрэг “Дайн” зарлав
Анагаахын захирал Г. Батбаатар сайд Ц.Цогзолмаагийн эсрэг “Дайн” зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​