“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” батлагдсан хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 214 байршилд комиссын үйл ажиллагаа зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
- Газрын дарга С.Төмөрдуламаар ахлуулсан “Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” 103 байршилд,
- Газрын Орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан “Их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комисс” 111 байршлуудад тус тус комиссын ажил зохион байгуулав.