fbpx Х.НЯМБААТАР: НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ АЛЬ, АЛЬ НАМЫНХ НЬ ГИШҮҮД БАРЬЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
10 минут 15 секунд

Х.НЯМБААТАР: НЕФТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ АЛЬ, АЛЬ НАМЫНХ НЬ ГИШҮҮД БАРЬЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-БНСУ-ын хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар болсон. Яг юунд зарцуулах вэ гэдэг нь анхаарал татаж байна?

-Агаарын бохирдол бол улс төр, популизм хийдэг сэдэв биш. Улаанбаатар хотод утаа гаргаж байгаа гол хүчин зүйлийг нэрлэхэд түүхий нүүрс түлж буй гэр хорооллын 220 мянган өрх, замын хөдөлгөөнд оролцож байгаа 350 мянга орчим тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, бага оврын уурын зуух гэсэн гол хэдэн эх үүсвэрүүд бий. Хамгийн гол эх үүсвэр бол түүхий нүүрс түлж байгаа явдал байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрдэмтэн, мэргэдийн үгийг сонсч шинжлэх ухаанчаар хандах ёстой. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулах, дэд бүтэц татах чиглэлд зарцуулна гэж хоёр тал харилцан тохиролцсон гэж би ойлгосон. Улаанбаатар хотын 220 мянган өрх айлыг гурван бүлэгт хувааж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, орон сууцжуулах бүс, хоёрдугаарт 100 хувь цахилгаан эрчим хүчээр халаах бүс, гуравдугаарт, сайжруулсан зуух гэсэн үе шаттайгаар явах нь зүйтэй. Түүнээс нэг дор бүгдийг орон сууцжуулах боломж байхгүй. Эрчим хүчний дамжуулах шугам сүлжээний нөөц боломж ч байхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологитой зуухыг тараах, цаашлаад түүхий нүүрс хэрэглэхгүй угаасан нүүрс хэрэглэх замаар гуравдугаар бүс буюу алслагдсан гэр хороолол арга хэмжээ авах нь зүйтэй. Өнөөдөр зуух тараах тухай ярилаа гээд зарим нэг улстөрчид XXI зуунд зуух ярьдаг чи хэн бэ гэж шүүмжилж байх шиг байна. Сүүлийн үед бид чинь бие биенээ үгүйсгэж туйлшрахдаа хамгийн гаргууд болсон хүмүүс шүү дээ. Гэтэл бид V цахилгаан станцаа барьж чадаагүй арав гаруй жилийг үдсэн. Бид нэг дор бүгдийг орон сууцжууллаа гэхэд эрчим хүчний нөөц хангалттай биш байна. Өнөөдөр нэг зүйлийн тухай огт ярихгүй байна. Улаанбаатар хотын ундны усны нөөц ойрын хэдэн жил болоод дуусахаар аюулын харанга дэлдсэн хэмжээнд байгаа. Орон сууцжуулах төсөлтэй хамт гадаргын ус ашигладаг усан сан байгууламж барих чиглэлээр ажил хийхгүй бол төд удалгүй усгүй хот болох аюул нүүрлэсэн. Тиймээс алслагдсан гэр хороололд түүхий нүүрс биш угаасан нүүрс хэрэглэх нь хамгийн зөв гарцын нэг мөн. Дулаан хангамж, эрчим хүчний хангамж, усны хангамжийг агаарын бохирдлыг бууруулахтай хамт давхар шийдэж явахгүй бол зөвхөн хэдэн орон сууц бариад агаарын бохирдлоос буурчихна гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салах ёстой юм.

-Ерөнхийлөгч Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр асашёорюү Д.Дагвадорж тус дүүрэгт өгсөн хандивын зүйлс алга болсон талаар ярьсан. Та дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хүний нэг?

-Сонгинохайрханчууд, дүүргийн Засаг даргын Тамгын газрынхан асашёорюү Д.Дагвадоржоос нэг ч төгрөгийн бараа материал аваагүй.

Нэг ч төсөл аваагүй. Дандаа сонгуулийн сурталчилгааны үе шиг амьдарч болохгүй л дээ. Хүмүүсийг гүтгэж гүжирдэж, хийрхэж болохгүй. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын тойрогт гээд 2013 онд эмнэлгийн хуучин автомашин Японоос авчирч өгсөн гэж би сонссон. Би дүүргийн удирдлагуудаасаа сая дахин дахин тодрууллаа. Өөр ямар ч өгсөн барьсан зүйл байхгүй юм байна. Д.Дагвадорж гэдэг хүн баримттай ярих хэрэгтэй. Ийм хэмжээний бараа материал иргэддээ өгөөрэй гээд Дагвадорж Нямбаатарт өгсөн гэсэн баримтаа гаргаад өгчих. УИХ-ын сонгууль болох үед Д.Дагвадорж намайг дэмжиж, ирж үг хэлж байсан. Би үүнийг надад сайндаа биш циркийн хувьчлалыг хөндөж ярьсан О.Магнайд дургүйдээ өсөрхсөндөө намайг ирж дэмжсэн гэж би ойлгож байгаа.

-Хоёрдугаар сарын 1-ний өдөр АН-аас жагсаал хийж Засгийн газрын хуудуутай шийдвэрийг эсэргүүцнэ гэж байгаа. Татвар нэмэгдсэн, шатахууны үнэ өссөн гэх мэтээр энэ Засгийн газрын гаргаж буй шийдвэр иргэдэд дарамт ачааг үүрүүлж байна гэж үзэж байгаа?

-Одоогийн АН-ын нөхдүүд эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн хүмүүс. Эдийн засгийг аврахын тулд тодорхой төрлийн татварыг нэмэгдүүлж, эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлэх процесс өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд хийгдлээ. Тэдний тавьсан өрийг дарахын тулд эдийн засагт бүсээ чангалах, Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийг авахаас өөр аргагүй зүй ёсны шаардлага тулгарсан. Хэрэв хөтөлбөрт хамрагдаагүй бол бид дампуурчихсан улсын жагсаалтад орчих байсан. Өр тавихыг нь тавьж дампууруулчихаад тэрийг нь засч, аврах гэж буй нөхдүүдийг баалдаг буруу үйлдлээ зогсоогооч. Хоёрдугаар сарын 1-нээс жагсана, цуглана гэж хамгийн их дуугарч буй хүмүүс хамгийн их эдийн засгийг “алсан” хүмүүс шүү. Өнөөдөр Олон улсын Валютын сантай дахин хэлэлцээрт орж зарим төрлийн татварыг буулгах хэлэлцээр үргэлжилж байна. Шатахууны хувьд нэг зүйл хэлэхэд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллараас 70 орчим ам.доллар болж өсч байна. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байна. Дэлхийн зах зээлийг сөрж үнэ барих гэдэг маш хүнд. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Онцгой албан татварыг тэглэх байдлаар үнийг зохицуулах бодлогын ажлуудыг хэрээрээ хийж байна. "Роснефть”-ийн төлөөллүүдийг урьж хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна. Ер нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн нь энэ Засгийн газрын буруу гэж үзэж байгаа юм уу?

-Шатахуун импортлогчид дэлхийн зах зээлд үнэ унах үед шатахууны үнээ бууруулж байгаагүй. Үнэндээ улстөрчид тэр дотроо МАН-ын нөхдүүд нефть импортлогч нартай хувийн эрх ашгийн холбоотой талаар яригддаг. Манай улс нефтийн үйлдвэрийг өнөөдрийг хүртэл бариагүй нь эрх ашгийн үүднээс гэж харагддаг?

-Нефтийн зах зээлийг аль, аль намынх нь гишүүд барьж байгаа ш дээ. Томоохон импортлогч нарын тоонд “Шунхлай” орно байх. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү чинь “Шунхлай” группийн үүсгэн байгуулагч биз дээ. Зах зээлийн үндсэн онолоор үнэ эрэлт дээр тогтдог. Нефть импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болгох ёстой юм. Ингэж үнийг нээлттэй байлгаснаар зах зээлийн зарчмаараа шударга өрсөлдөж үнэ буурна. Бид хэт нэг талыг барьж муйхарлаж болохгүй. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байхад борлуулж байгаа хүмүүс өссөн үнэтэйгээр авч байгаа учраас зах зээлтэйгээ уялдаж явах ёстой. Буурч байхад адилхан буурах ёстой л доо. Ингэж зах зээлийн зарчмаараа явах ёстой. Төр үнийн бодлогод хэтэрхий их оролцоод байвал тухайн салбар урагшаа явахгүй. Нефтийн үйлдвэр барих ажлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хоёрдугаар улирал гэхэд барилга угсралтын ажил эхлэхээр болсон. Манай улсын олборлож буй түүхий нефтийн нөөц хангалттай биш байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа.

-УИХ-ын гишүүн Н.Наранхүүг эргүүлэн татахаар Үндсэн хуулийн Цэцэд иргэд гомдол гаргасан байгаа. Та Н.Наранхүү гишүүний хуралдаа суудаггүй байдлыг юу гэж харж байна вэ?

-Зөвхөн энэ удаагийн парламент ч биш хоёр парламент дамжин энэ хүний асуудал яригдаж байгаа. УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой болж, элч төлөөлөгч болно гэж тангараг өргөж, УИХ-д орж ирдэг. Гэтэл Н.Наранхүү гишүүнийг сонгосон тойргийн гишүүдийн төлөөллийн эрх зөрчигдөөд байна гэдэг агуулгаар иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэж би ойлгосон. УИХ-ын гишүүн төрийн хууль тогтоох байгууллагыг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаатай яг адилхан гэж хэлж болно. Аль ч газар хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халдаг тогтолцоо байдаг. Манай Үндсэн хуулийн суурь бол хүн бүр хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй гэсэн зарчим үйлчилдэг. Нэг компанийн ажилтан шалтгаангүйгээр ажлаа 3-4 жил таслаад явбал хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжлээд явах боломжгүй. Яг түүнтэй адил байдлаар хандах байлгүй дээ гэж бодож байна.

 

Өдрийн сонин 

Курдүүд хэрээсэн галд оржээ
Курдүүд хэрээсэн галд оржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​