fbpx Том хэргүүдийг өмгөөлж, түүндээ орооцолдчихоод байдаг Б.Батзаяа нарын өмгөөлөгч үү, бизнесмэн үү гэдгийг ялгах цаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 37 секунд

Том хэргүүдийг өмгөөлж, түүндээ орооцолдчихоод байдаг Б.Батзаяа нарын өмгөөлөгч үү, бизнесмэн үү гэдгийг ялгах цаг болжээ

Өмгөөлөгч уг нь их гоё, буянтай мэргэжил дээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, аргаа барагсдад тусалдаг.  Хуулийн өмнө бөхийсөн хүмүүсийн ганц тулгуур нь болдог. Тэр утгаараа өмгөөлөгчийн ажил бизнес болох учиргүй.

Гэтэл сүүлийн үед ажил мэргэжлээрээ бизнес хийгээд байдаг өмгөөлөгч олширчээ. Олны танил хэд хэдэн өмгөөлөгчийн нэр дуулддаг юм.

Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоогоороо, бас УИХ-аар жилийн өмнө баталсан Өмгөөллийн тухай хуулиар эрхээ хамгаалуулдаг өмгөөлөгч нар юуны учир үүргээ умартаж, бизнес болгож, улмаар үйлчлүүлэгч нар, олон нийтийн эргэлзээг төрүүлдэг болов оо.

Үүнийг бичигч би энд нэг их шинэ факт баримт дэлгэхгүй. Өмнө яригдсан, бичигдсэн, та бидний мэдсэн фактуудыг эргэн сануулна.

 

 

 

Хамгийн гол нь ийм ёс зүйн асуудалтай өмгөөлөгч нар өнөөдрийг хүртэл Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооныхоо хараа хяналтын гадуур яваад байгааг ойлгоход бэрх байгаа юм.

 

 

 

Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа гэж нөхөр бий.

Өмгөөлөгч нараас хамгийн олон удаа цагдан хоригдсон нь биз ээ. Байсхийгээд л баригдчихдаг. Гэхдээ ял “уншуулж” байгаагүй. Гараад л ирдэг.

Ер нь бол Монголд гарсан ихэнх томоохон, дуулиант хэргүүдийн аль нэг талд ажилладаг. Тэгснээ нөгөөх хэргийнхээ оролцогч нь болох шахаад цагдаа, хууль хяналтынханд баривчлагддаг.

Нэг бус удаа ийм асуудалд холбогдож, баригдаж байсан учраас Б.Батзаяа “асуултын тэмдэгтэй” өмгөөлөгчийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэнэ.

Б.Батзаяа 2013 онд МИАТ-ийн хэргийн оролцогч ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг өмгөөлж байв. Тэгж явахдаа тус хэргийн сэжигтнээр тооцогдож шалгагдаж байлаа. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “...С.Батмөнх нарын 5-6 хүнийг шалгаж байх явцад Б.Батзаяаг сэжигтнээр тооцож зайлшгүй цагдан хорих шаардлага гарсан” гэж мэдэгдэж байв.  Тэр үед шүүх хурал дээр “...С.Батмөнх нар нь өмгөөлөгч Б.Батзаяагийн Виржинийн арлуудад /British Virgin Islands/ үүсгэн байгуулсан “Трэшур космо лимитед” /Treasure Cosmo limited/ компанийн БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Хонконг дахь HSBС /Hongkong Shanghai Banking Corporation/ банкин дахь 848-272837-838 тоот харилцах дансанд 2012 оны гуравдугаар сарын 29-ний өдөр 155.000 ам.доллар шилжүүлж улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 153.993 ам.доллар, 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь 453132599 тоот дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь 451028258 тоот дансаар буцаан хүлээн авсан. “Трэшур космо лимитед” /Treasure Cosmo limited/ компанийн HSBС банкин дахь 848-272837-838 тоот харилцах дансанд 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр 202.500 ам.доллар шилжүүлж, улмаар 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр 199.993 ам.долларыг М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь 451028258 тоот дансаар тус тус буцаан хүлээн авч мөнгө угаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ” гэж “яригдаж”  байлаа.

Ийм асуудалд холбогдсон өмгөөлөгч Б.Батзаяаг МАН-ынхан Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээс нь хасч байлаа.

 

 

 

Мөн өмгөөлөгч Б.Батзаяа нь МИАТ-ийн хэргийг оролцогч, энэ хэргийн улмаас шүүхээс ял авч байсан Ч.Хоролсүрэнгээс хоёр  сая ам.долларыг нь залилсан гэх асуудалд холбогдож байв. Тухайн үед эх сурвалжуудад энэ талаар хангалттай мэдээлж байсан. Гэхдээ залилсан гэх Б.Батзаяа буруутаж, шалгуулаагүй, залилуулсан гэх Ч.Хоролсүрэн гомдол болж яваагүй өнгөрсөн.

 

 

 

2013 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхээс ял авч байсан МИАТ-ийн хэргийн гол эзний нэг Ч.Хоролсүрэн улсад учруулсан зургаан тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирлоо бүрэн төлж суллагдсан.

Б.Батзаяа бас 2015 оны сүүлчээр сайд асан А.Гансүх нарыг өмгөөлж яваад цагдан хоригдсон. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт холбогдуулж цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд татварын асуудал, залилан мэхэлсэн гэх хоёр ч зүйл ангиар буруутгаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Б.Батзаяа сүүлд, хоёр жилийн өмнө Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн араас гарч ирсэн. Гэхдээ шоронд хоригдоогүй. Салхитын мөнгөний ордыг булаалдсан хоёр хятад иргэний асуудлыг монголчууд нийтээрээ мэднэ. Тэр хоёрын нэгтэй нь найзалж ордыг нааш нь цааш нь болгож явсан Шаравын Мөнгөншагайн өмгөөлөгчөөр Б.Батзаяа ажиллаж байжээ. Энэ ордын хайгуулын компанитайгаа хамт зарсан Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар “...2015 оны тавдугаар сард Ш.Мөнгөншагай миний бие “Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. “Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн. Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэл хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд “Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн өргөдөл бичсэн. Ингэхдээ өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байдаг. Энэ хэргийн улмаас гавьяат хуульч Б цагдан хорих байранд амиа хорлож, хэд хэдэн шүүгч шүүхээс ял шийтгүүлсэн.

 

Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Б.Батзаяаг оролцсон хэргийнхээ хоёр талд ажиллаад байна уу гэсэн хардлагыг зарим хэвлэлд бичжээ. Энэ бүхнийг цуглуулан хүргэж байгаагийн учир нь дээр дурдсанаар Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо ийм хүмүүсийн асуудлыг барьж авах цаг болсныг сануулж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, иймэрхүү хүмүүсээ “..Өмгөөлөгч үү, аль эсвэл бизнесмэн үү” гэдгээр нь ялгаж, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах; ...Өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг задруулахгүй байх; ...Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх; ...Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх” зэрэг өмгөөлөгчийн үндсэн үүргийг сахиулан ажиллуулах цаг нэгэнт болжээ. 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Соёлын сайд С.Чулууныг АТГ-т өгнө гэв
Соёлын сайд С.Чулууныг АТГ-т өгнө гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​