Аргын тооллын аравдугаар сарын 2, Сугар гариг. Билгийн тооллын 16, шар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл хийх, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах,угаал үйлдэх амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын суурь тавихад сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана,үхэр, луу, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.