Өнөөдөр Халдварт өвчин судлалын төв, Зооназын өвчин судлалын үндэсний төв, Дархан хотын вирус судлалын лабораторид 653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Одоогоор Монголд батлагдсан тохиолдлын тоо 313 байгаагаас 307 хүн эдгэрсэн байна.
Харин ХӨСҮТ-ийн клиникт одоогоор зургаан хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Батлагдсан тохиолдлын 90 гаруй хувь нь 20-24 насны залуус эзэлж байгаа бол халдварлагсдын 214 нь эрэгтэйчүүд эзэлж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 320 мянган хүн шинээр халдвар авч, 8 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 482 мянган хүн эдгэрчээ.