fbpx Автобус хүлээ гэдэг шийдэл санал болгож байгаа бол ялагдалдаа бэлд, АН-ынхаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 25 секунд

Автобус хүлээ гэдэг шийдэл санал болгож байгаа бол ялагдалдаа бэлд, АН-ынхаан

Улаанбаатар хотод шийдэх асуудал олон байна.  Аль нам нь байна уу хамаагүй, шийдээд, зөв бодлого гаргаж хэрэгжүүлээд, олигтойхон ажиллах хэрэгтэй. Гэхдээ асуудлаа эрэмбэлээд, хамгийн их тулгамдсаныг нь түрүүлж шийдэх хэрэгтэй биз дээ. Автобус хүлээх дулаан газар хэрэгтэй нь үнэн. Бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг. Өглөө, орой автобус хүлээгээд нусаа хацартаа наадаг. Бага насны хүүхдээ тэврээд автобус хүлээж байгаа эцэг, эхчүүд ч олон байгаа. Хүүхдүүд даарна, зутарна, ханиад хүрнэ.  -30 градусын хүйтэнд автобусны буудал дээр зогсоод, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй нийтийн тээврийн унаа хүлээхийн хэцүүг олон хүн мэдэж байгаа. 

Гэхдээ иргэд автобус удаан хүлээхийг хүсэхгүй байна. Хурдхан гэртээ хариад, амрах нэг нь амарч, гэр бүлдээ цаг гаргах хүсэлтэй. Өглөө автобусанд чихэлдэж, багтахгүй үлдсэн нь дараагийн унаа ирэхийг 30, 40 минут хүлээж, ажлаасаа хоцрохыг хүсэхгүй байна.  Дулаахан газар сууж автобус хүлээгээд ажлаасаа хоцорвол дарга нь цалин хасахгүй, бандахгүй гэсэн журам гаргахгүй биз дээ.  Тиймээс эхлээд автобус хүлээдэггүй, нийтийн тээвэртээ багтдаг болгох шийдэл хай.  20 дугаарт эрэмбэлэх ёстой шийдлийг гаргаж тавиад байх хэрэггүй.  

Үүний оронд ирэх дөрвөн жилд нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ. Цахилгаан автобуснууд ихээр оруулж ирнэ.  Түлшинд зарцуулдгаас 2-3 дахин бага зардалтай автобустай болбол үнийг нь 200 төгрөг болгох боломжтой.  Нийтийн тээвэрт явж буй автобусны тоог нэмнэ.  900 орчим автобус нийслэлийн иргэдэд хаанаа ч хүрэлцэхгүй байгаа, 1200 болговол хүрэлцээ нь нэмэгдэнэ гэх мэтээр арай өөр дорвитой амлалт өгөөч ээ. Нэн тэргүүний асуудлыг шийднэ гэж хэлээч, тэгвэл иргэд арай өөрөөр хандана.  Улаанбаатарт "Би автобусыг хэчнээн л бол хэчнээн минут хүлээж чадна. Бидэнд автобусны буудал дээр шилэн бүхээг бариад өгөөч" гэж хэлэх нэг ширхэг ч хүн олдохгүй.  "Автобусны тоог нэмэгдүүлээч. Дулаан, тохитой нийтийн тээвэр хэрэгтэй байна. Түгжрэлгүй, хурдан явдаг бол амар" гэж бүгд хэлнэ. 

Дахиад хэлье, автобусны буудалд ийм сайхан шилэн бүхээг байхад барьчихсан байхад дургүйцэх хүн байхгүй. Гэвч дахин дахин хэлэхэд, энэ 20 дугаар асуудал шүү.  Нэгдүгээр асуудлаа шийдээгүй байж энэ мэт ажилд зарцуулах мөнгө манай улсад бий бил үү. Нэг шилэн бүхээг барихаар 100, 100 сая төгрөг "цацаж" таарна.  Солонгос зэрэг оронд барьсан стандартыг нэвтрүүлсэн энэ тэр гээд зардал нь талийж өгнө. Манайх шиг иргэд нь ухамсаргүй, жолооч нар нь "галзуу" улсад хэд хоног тэсэх нь ч эргэлзээтэй. Нэг уур нь хүрсэн нөхөр санаатайгаар төмөр, чулуугаар балбаад хагалчихаж өлхөн чадна. Эсвэл нэг дүрэм мэддэггүй жолооч давхиж ирээд л мөргөчихнө.  За сайнаар бодоод хагаралчихалгүй тэсээд байя гэж сэтгэе. Гудамжны хэдэн архичид нь хир даг болсон хөнжил, гудсаа оруулж шалан дээр нь дэвсээд, өвлийн хүйтэнд хоргодож болох дулаан газартай болсондоо бурханд залбираад унтаж байх байлгүй.  Гэх мэтээр муугаар бодох зүйл их байна. Тиймээс энэ шийдлээ түр хойш нь тавь. 

Түүний оронд түгжрэлийг яаж бууруулах вэ гэдэг шийдлээ л ярих хэрэгтэй байна.  Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байхдаа хэд хэдэн хэрэгтэй шийдэл гаргасан. Гэхдээ тэр нь түр зуур л түгжрэлийг багасгасан.  Хэдийгээр түр зуурынх байсан ч хэрэг болж л байгаа. Цаашид түгжрэл улам л нэмэгдэнэ. Хэн ч цэцэрлэг, сургуулийн хүүхдээ өвлийн хахир хүйтэнд дааруулахыг, харгис хүмүүс олширсон энэ нийгэмд ганцааранг нь харанхуй гудамжаар явуулахыг хүсэхгүй. Тиймээс өр зээл тавиад ч болов сайн, муу хамаагүй машин авч байна. Хүүхдээ зөөхийн тулд шүү. Цаашид ч машины тоо өснө. Хүн амын өсөлттэй зэрэгцээд машин тоо нэмэгдэнэ. Хэдхэн жилийн дараа Улаанбаатарт явж байгаа машины тоо 1 сая хүрнэ. Юу ойлгомжтой, энэ л ойлгомжтой. 

Тэгвэл нийтийн тээврээ хамгийн сайн чадах чинээгээр хөгжүүлээч ээ. Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах шийдэл одоохондоо л манайд байгаа хамгийн зөв бодлого. Гэтэл тэр шийдвэрээ яг утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна. Жолооч нэгдүгээр эгнээгээр зорчих нь зүгээр л хэвийн үзэгдэл. Үүнээс болоод цөөхөн хэдэн автобус нь түгжрэлд ороод л, нийтийн тээвэр хурдан явдаг гэх давуу талаа алдчихсан. Хувийн машинтайгаа гараад ч 3 цаг түгжирдэг, автобусанд суугаад ч адилхан.  Ийм байхад яаж хүмүүс машинаа орхиод, хараал идсэн хүйтэн, заваан, хөгшин настай хүн бүтээд үхчихмээр чихэлддэг автобусанд чинь суух юм бэ.  Адилхан түгжирч байгаа юм чинь ядаж л дулаан машиндаа, чихэлдэлгүй явахыг бодно биз дээ. 

Хэрвээ автобусанд суугаад, 5-10 км замыг 20-40 минутад л туулдаг болбол машин унаж гараад, 3-4 цаг түгжрэх сонирхолтой хүн хэд байх бол. Бодоод үзээч.  Шийдэх гээд байгаа асуудлын чинь гол нь энэ хавьд байгаа юм биш үү.  Нэгдүгээр эгнээгээр явсан жолоочийг торгох торгуулийн хэмжээг нэм л дээ. Яагаад нийтийн тээврээ давуу талтай байлгах ганц шийдлээ аварч үлдэхгүй байгаа юм.  Одоо байгаа хотын удирдлагууд энэ мэт шийдвэртэй алхам хийж чадахгүй байна. Үүн дээр нь тоглоод, "Биднийг сонгоодох, өмнө нь АН-ынхан нийслэлийг нэг удаа удирдахдаа ямар бодлого хэрэгжүүллээ. Түүнтэй адилхан шийдээд өгье. Нийтийн тээврээ хөгжүүлнэ, хүмүүст тав тухтай, түгжрэлгүй үйлчилгээг хүргэнэ. Парк шинэчлэл хийнэ. Тэр бүхнийг шийднэ" гээд амлаад, яриад, хэлээд өгөөч. Юуны чинь дулаахан газар автобус хүлээлгэх вэ. Автобус хүлээ гэдэг шийдэл санал болгож байгаа бол юун ялах, дахиад л далаараа цэвэр савуулах барьц алдчихаад байна, та нар.  

Тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​