fbpx МОРЬТОЙ, НҮЦГЭН, ХЭВТЭЭ, БУЙДАНТАЙ ЖАГСААЛЫГ ЗӨВХӨН МОНГОЛД ХАРНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 22 секунд

МОРЬТОЙ, НҮЦГЭН, ХЭВТЭЭ, БУЙДАНТАЙ ЖАГСААЛЫГ ЗӨВХӨН МОНГОЛД ХАРНА

Ардчилал, хүний эрх ээ гэж мөн ч цадиггүй сайхан зүйл юм. Манайхан үндсэндээ 1989 оны 12 дугаар сараас хойш л дургүйгээ хүрэхээр жагсаж, цагаан хоолой барин хашхичиж сурсан улс. сүүлийн үед жагсах шинэ шинэ төрөл, урсгал гарч ирээд байна. Үндсэндээ төв талбай дээр зогсч, ордон тойрч гороолж, дотогш орох гэж дайрдаг реалист маягийн жагсаалаас авахуулаад реалист, модернист гэдэг шиг буйданист, нүцгэн, өлгийтэй хүүхдийн, морьтой, гуталтай, трактортой гээд жагсаал шинэ хэлбэр маяг руу шилжиж байх шиг. Сүүлийн жилүүдэд болсон жагсаал цуглааныг эргэн сануулбал

2018.02.01 Сөрөг хүчин эрх баригчдын эсрэг

01 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Яг одоо Ардчилсан намынханы эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайг чиглэж байна. Тэд Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагаа болоод Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар жагсч байгаа юм.  Тус намын бүлэгтэй хамтран МАХН-ын гишүүд 11:30 цагаас орон даяар жагсаал зохион байгуулах юм байна.

2018.01.29 Ээлжит нүцгэлэлт

SqqpATcSdFCQCTTO_tuts_nutsgen_jagsaal__18_ Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

МАН-ын байрны гадна -20 хэмийн хүйтэнд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд лоозон барьж хагас нүцгэн жагсаал хийсэн юм. Түүний дараахан лоозон баьсан морьтой хүмүүс Сүхбаатарын талбайд жагссан.

2017.10.09 Хангарьд ордны үүдэнд нүцгэлсэн эр

ec303d9b276f3fe16dcc676b3ede4e12 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд хүйтэн жаварыг үл ажиран ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нэгэн эр нүцгэн жагссан. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийн нэг юм. Гэвч тэдгээр худалдаа эрхлэгчдийг талбайгаа чөлөөл гэсэн шаардлагыг эсэргүүцэж байв.

2017.03.08 Жагсаалын хэв маягийг эвдэгчид буюу нүцгэн жагсагчид

bf861c9977dd754431f132d03eeecff1 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэдний энэ эсэргүүцэл Монголын жагсаалын урсгалд шинэ хэв маягийг авчирсан юм.

2018.01.13 Хэвтээ  жагсаал

hevt Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

8d1526977725436ae41c280c69671d64-1024x683 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

“Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгаа эсэргүүцэж Сүхбаатарын талбайд хэвтээ жагссан юм. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард мөн жагсаж байсан ба анх 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд жагсч байв.

2017.11.09 Ээж ааваа дагаж ирсэн хүүхдүүд буруугүй

ina Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

10 дугаар тусгай цэцэрлэгийн 2-6 настай хүүхдүүд, эцэг эх, багш нарынхаа хамтаар нурсан барилгынхаа гадна жагссан юм. Тэд хүйтнийг үл ажран томчуудтайгаа хамт дуу хоолойгоо нийлүүлэн зогссон юм.

2016 оны дөрөвдүгээр сард  Эзнийхээ өмнөөс ярьсан гутал

3ks5eq8mcg Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

“Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийхөн хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулж байв. Нийтдээ 3000 гаруй гутал эзнийхээ өмнөөс эрхбаригчдын эсрэг жагссан.

2016.04.11 Брэндийн майхнаар гангарсан бийлэгжүү жагсаал

621e642c7b712da10d9eec22c9d82afeoriginal Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

“Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн Монголын хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  100 хол давсан иргэд брэндийн майханаар гангарсан бийлэгжүү жагсаал болж байв. Тэд төрийн өндөрлөгүүдээс  “Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?” , Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?, Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн гурван асуултын хариуг төрийн гурван өндөрлөгөөс нэхэж суусан юм.

2015.02.09 Бөө нар зан үйл хийж олны нүдийг орой дээр гаргав

59909-80e31ff0-433e-11e5-871e-1f2aaf8a9efa Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд бөөн нар нэгдэж төрийн ордны өмнө зан үйл хийв. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж ийм арга хэмжээ зохион байгуулсан.

2015.01.15 Ардчилалын түүхэнд байгаагүй өлгийтэй хүүхдүүдийн жагсаал

9a8ed79c0a23dec0original Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Ээжүүд хөхөө өвлийн хүйтэнд сандал дээр хүүхдүүдээ /үзүүлэнгүүдээ/ тавьж толгой дээр “С.Эрдэнэ ахаа, бид даарч байна, та гурван давхар дээлтэй яаж байна”, “Ж.Эрдэнэбат сайдаа өрнөөс өөр бидэнд юу өвлөгдөх вэ”  гэх мэтчилэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан лоозон хаджээ.

23450e62bf3247fcbig-300x198 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

2015.02.04  Трактортой монголчууд

P1590653-600x450 Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

ОХУ-аас улаанбуудай импортлосноос болж тариачид хүнд байдалд орж трактортой жагсаал хийсэн. Жагсаалд 5000 гаруй тариаланч оролцсон юм.

2012 оны арваннэгдүгээр сар Буйданист

21397294_1457139957709741_1599480152_n Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Одоогийн эрх баригч нам МАН-ынхан төрийн ордонд хэд хоног буйдантай жагсаал хийж байв. Ингэснээрээ тэд жагсаалын шинэ хэлбэрийг авчирсан. Тухайн үед барьж суусан лоозонгуудынх нь үг янзтай гоё.

21397684_1457139871043083_788746310_n Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

21392958_1457139854376418_1599753327_o Морьтой, нүцгэн, хэвтээ, буйдантай жагсаалыг зөвхөн Монголд харна

Эх сурвалж: Updown.mn

ХЗДХ сайд Ц.Нямдорж: Маргаан бол цэвэр "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт" банк хоёрын асуудал
ХЗДХ сайд Ц.Нямдорж: Маргаан бол цэвэр "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт" банк хоёрын асуудал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​