Та дараах зөрчлийг гаргасан тохиолдолд таны "Зөрчлийн 10 оноо"-ноос 2 оноо хасагдана.
1. Механикжсан тээврийн хэрэгслийн тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлтэй үед чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох
2. Улсынбүртгэлийн дугааргүй тогтоосон хугацаанд дугаараа вагаагүзй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон,
3. Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн
4. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон(жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд
5. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50 хүртэл хувь хэтрүүлсэн
6. Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол
7. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт түрүүлэх үйлдэл хийсэн зэрэг тохиолдлуудад тан “Жолоочийн зөрчлийн 10 оноо”- ноос 2 оноо хасах юм байна.