fbpx ХӨНДӨХ СЭДЭВ: Гүүрэн гарц барихгүй бол цагаан шугамыг чинь тоох жолооч алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 7 секунд

ХӨНДӨХ СЭДЭВ: Гүүрэн гарц барихгүй бол цагаан шугамыг чинь тоох жолооч алга

Яармагийн замд гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөөд, 5 настай бяцхан үр амиа алдчихлаа.  Явган хүний гарцаар гарч явахад нь шүү дээ.  5 жилийн өмнө яг ийм хэрэг Яармагт гарч л байсан.  Хүүхэд гэлтгүй том хүнийг ч гарцан дээр мөргөөд, амь насыг нь хохироосон хэрэг хэд хэд гарч байлаа. Яармагийн замд гарч байгаа осол аваар, мөргөлдөөн, шүргэлцээнийг тоолбол барагдахгүй. Тэр талаар бичвэл цаг, цаасны гарз. Харин гарцаар гарч яваа хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироох хэрэг дахин дахин гараад байгаад холбогдох албаныхан яагаад анхаарал тавихгүй байна вэ. Гарцан дээр явган зорчигчийг, хүүхдүүдийг мөргөж гэмтээж, амь насыг нь хохироогоод хүмүүст тооцох хариуцлагыг нэмэх болоогүй юу. 

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоон мэдээгээр 202 оны эхний есөн сарын байдлаар гарцаар гарч байгаа хүүхдийг мөргөж гэмтээсэн 159 осол гарсан. Тэгвэл 2020 оны эхний хагас жилийн байдлаар гарсан нийт ослын 97.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй гэж байгаа.  Ердөө 2.1 хувь нь л явган зорчигчийн буруутай үйлдэл байж. Энэ тоо баримтаас харахад, жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүй нь харагдана. Тэр дундаа гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөх ёстой гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг авч хэлэлцдэггүй нь мэдрэгдэж байгаа юм. Өчигдөр Яармагийн замд гарц дээр зогсоод, бичлэг хийж байгаа иргэний бичлэгийг фэйсбүүкээс хүмүүс үзсэн байх. Хүүхэд, хүүхдээ тэвэрсэн ээж, өндөр настан гарцаар гарах гэж байхад зам тавьж өгч байгаа жолооч түй ч алга. Нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автобусны жолооч зогсоод зам тавьж өгч байхад хоёр, гуравдугаар эгнээнээр явж буй жолооч нараас зогсох хүн байдаггүй. Ийм байхад осол гарахгүй гээд яах юм бэ. 

Жаахан сүржигнүүлэхэд, Яармагийн зам хар цэг болж хувирсан. Энэ замд хамгийн ноцтой гэсэн ослууд гарч байна. Арга ч үгүй биз. Явган хүнд зам тавьж өгдөггүй, 70, 80, цаашлаад 100 км цагийн хурдтай давхилдаж байхад ноцтой осол гарахгүй гээд яах билээ. Энэ замд дүрэм баримтлуулж хүчрэхгүй байгаа бол иргэдээ, хүүхдүүдээ хамгаалах чиглэлээр ажил хийгээч ээ, дарга нар аа. Хамгийн оновчтой шийдэл нь явган хүний гүүрэн гарц. Аргаа барахад 2, 3 газар гүүрэн юм уу нүхэн гарц барих хэрэгтэй байна.  Хамгийн аюулгүй сонголт энэ. Улаанбаатарт байгаа явган хүний гүүрэн гарцуудаас хамгийн чамин хийцтэй, урт, том нь Сансарынх. Тэр зэргийн гүүрэн гарц барихад 850 орчим төгрөг зарцуулах юм билээ.  Харин нүхэн гарцын дундаж өртөг 600 сая. 

Уг нь өнгөрсөн оны сүүлчээр 10 байршилд гүүрэн болон нүхэн гарц барина гээд загвар зураг төслийн уралдаан зарлаад байсан. Тэр хүрээнд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт буюу  Нисэх, Яармагийн замд хоёр ч гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байсан. Нэгийг нь "Хүннү Молл" орчимд, нөгөөг Яармагийн хоёрдугаар буудал орчимд барих ёстой.  Гэвч энэ ажлыг хэзээ хийж эхлэх юм, бүү мэд. Төр засгаас ямаанд, дарга нарт мөнгө өгөөд л байгаа. 1000 гаруй хүнтэй суманд соёлын төв барих төсөв байна. Гэтэл сайндаа л 1.6 тэрбум төгрөг гаргаад, Яармагийн замд хоёр гүүрэн гарц барьчих мөнгө олдохгүй л байв гэж. 

Ингэж бичихээр сумын төвийнхнийг ялгаварлан гадуурхлаа гэж шаагилдах байлгүй. Үгүй дээ, төсвөө эрэмбэлж, юу хамгийн чухал вэ гэдгээ мэдрэх цаг болсон. Сумын төвд нь үзвэр үзэх хүнгүй болчихсон байхад соёлын төв барих хэрэгтэй юу. Эсвэл хамгийн ноцтой, аймшигтай, хүүхэд дайрч амийг хохироох осол их гарч буй газар гүүрэн болон нүхэн гарц барих нь чухал уу.  10 байршилдаа гүүрэн болон нүхэн гарцаа даруйхан барьчихвал сайн л байна. Үнэхээр мөнгөгүй, хэцүү байгаа бол ядаж Яармагт барих хоёр гүүрэн гарцаа нэн даруй хийчих л дээ. 

Тэгээд Яармагийн замд галзуу солиотой юм шиг давхиадаг байдлыг зохицуулаа. Дахиад 2-3 байршилд камер суурилуулаад өгөөч ээ. Тэгэхгүй бол жолооч нар Яармагын зам руу гараад л багадаа л 80 км/ц-ын хурдтай давхих нь энүүхэнд. Нэгдүгээр буудлын орчимд байгаа камер, хурд хэмжигч дөхөхөөр 60 км/ц-тай явна. Хурд хэмжигч өнгөрөөгөөд л хаазаа гишгэдэг, зарим нь бараг 100 км/ц-тай давхиж байна. Энэ галзуурлыг арилгахгүй бол, наанадаж хурд сааруулагч тавихгүй бол бид осолд өртсөн хүүхэд, амиа алдсан үрсээ тоолсон хэвээрээ л сууна.   

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​