fbpx Улаанбаатар түгжрэлээс ангижрах Ууулаанбаатар уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 38 секунд

Улаанбаатар түгжрэлээс ангижрах Ууулаанбаатар уу

Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг нийслэл метрополис хотын өнгө төрхөд улам бүр ойртож, тэр хэрээр Улаанбаатарын хөл хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Улаанбаатар хотыг Азийн төдийгүй Америк, Европын өндөр хөгжилтэй хотуудтай эн зэрэгцүүлэх гэсэн эрх баригчдын амбицад гагцхүү түгжрэл тээг гацаа болсоор буй. Авто замын түгжрэлийг үе шаттай бууруулах бодлогыг үе үеийн нийслэлийн удирдлагууд зарлаж, зөвхөн 2020 онд л гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ оны эхэнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас танилцуулсан байдаг. 

Үр дүнд нь нийслэлд 52.5 км авто замыг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 17.5 км уулзварыг өргөтгөж, 178.6 метр урт гүүрэнд засвар хийхээр төлөвлөсөн тухайгаа тус газраас мэдэгдэж байлаа. Ийнхүү улам нэмэгдэж буй авто замын хөдөлгөөнийг сааруулах, гудамж, замын даац, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч нийслэлийн авто замын түгжрэл хараахан бүрэн шийдэгдээгүй. Өнгөрсөн өдрүүдэд улам бүр гаарч, нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсээр буй. Тэгвэл нийслэлийн Монгол Ардын Намын зүгээс Улаанбаатар хотын “толгойн өвчин” түгжрэлийг үе шаттайгаар шийдвэрлэх гарцыг мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан зарлалаа.

Юуны өмнө, Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлэхийг тэд эрмэлзэж байна. “Хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, шинэ суурьшлын бүс болон гэр хорооллын гол гудамж замыг өргөтгөн, хатуу хучилттай, явган замтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нийслэлийн нийт иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксигаар, 2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор, харин бараг тэн хагас нь буюу 49.2 хувь нь автомашинаар зорчдог гэсэн судалгаа байдаг. 

Тиймээс одоо байгаа хатуу хучилттай авто замуудыг шинэчилж, өргөтгөхөөс гадна түгжрэл төдийгүй нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл болох “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Өдгөө нийслэл хотын хэмжээнд 52 км дугуйн замын ажлыг хоёр байршилд хийж буй. Эхний ээлж нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км дугуйн замын ажлуудыг энд онцолж болно. Эдгээр зам олон улсын стандартын дагуу автомашины замаас ангид, туузан хашлагаар тусгаарлан аюулгүй байдлыг хангаж, асфальтаар хийж байгаагаараа онцлог. 

Тэгвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ гэжээ. Дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан Бээжин хот 16.4 мянган ам км талбайд 21 сая хүн амыг агуулан оршдог. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд 4.7 мянган ам км талбайд түүнээс бараг 14 дахин бага хүн ам суурьшдаг. Манайхаас дөрөв дахин том газар нутагт 14 дахин их хүн амыг авто замын хувьд асуудал багатай шийдвэрлэсэн тэдний гол шийдлүүд нь метро, бас дугуй. Ерөөс Бээжин төдийгүй Копенгаген, Амстердам, Парис, Лондон, Вашингтон гээд хүн ам төвлөрсөн хөгжингүй хотуудад дугуйн тээвэр, түүнтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээ хөтөлбөрүүд улам олширсоор байна. 

Тиймээс агаар, орчны бохирдол, түгжрэл, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй энэ чиглэлд Улаанбаатар хот метрополис хотуудын жишгээр анхаарах нь. Дэлхийд зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч “Deloitte” компанийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд дэлхийн томоохон хотуудад дугуйгаар ажилдаа зорчдог хүмүүсийн тоо хоёр дахин өсөж, ирээдүйд дугуй нь дэлхий тээврийн хэрэгслийн шинэ тренд болно гэсэн судалгааг танилцуулсан юм. Нэн шинэ энэ чиг хандлагатай нийцүүлж, нийслэл хотод дугуйн замын бүтээн байгуулалтыг нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос бодлогоор дэмжиж буй нь энэ.

Тэрчлэн давхар зогсоолын тоог нэмэгдүүлж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно, ачаа тээвэр, түгээлтийн шөнийн үйлчилгээнд шинэлэг менежмент нэвтрүүлнэ гэхчлэн Улаанбаатарын авто зам, тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх цогц гаргалгааг МАН мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэм энэ сарын 15-нд дуусна, Тэгээд юу болох вэ?
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэм энэ сарын 15-нд дуусна, Тэгээд юу болох вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​