ФАТФ-ын Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдээллээ. Тэрбээр "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 6-нд гаргав" гэжээ.
ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан. Тодруулбал, шалгалт энэ сарын 2-нд дууссан бөгөөд ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарласан хэмээн Сангийн сайд мэдээлж байсан юм.