Ажиллах газар: Мэдээллийн технологийн газар
Ажлын байр: Аюулгүй байдлын мэргэжилтэн – 1.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Ажлын бүтээмж өндөр, санаачлагатай;
• Хариуцлагатай, харьцааны соёлтой;
• Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
• Сурч хөгжих хүсэлтэй;
• Багаар ажиллах чадвартай;
• Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу талтай;
• Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй;
• Мэдээллийн технологи, програм хангамж, мэдээллийн систем, аюулгүй байдлын чиглэлээр бакалавр;
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет;
• Их, дээд сургуулийн дипломын хуулбар;
• Иргэний үнэмлэхний хуулбар;
Сонирхсон хүмүүс дээрх материалыг бүрдүүлэн https://career.mongolbank.mn/ цахим хуудсанд бүртгүүлэх буюу Монголбанкны Төв байрны бичиг хэрэгт авчирч өгнө үү! Материалаа өгсөн иргэдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авна.
Холбоо барих:
• Утас: 323849
• Email: [email protected]