fbpx Хоёр орны олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хоёр орны олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд Элчин сайд талархал илэрхийлээд, "Монгол Улстай хамтын  ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Хоёр улс байгалийн баялгийн хувьд ижил төстэй тул цаашид хэрхэн хамтран ажиллахаа 2018 оны хоёрдугаар сарын 26-нд ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар тодорхойлно гэж найдаж байна" гэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-тай өмнө нь геологи, хайгуул, хүнд үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж байсныг дурдаад, хөрш улстайгаа цаашид өргөн хүрээнд харилцан ашигтай хамран ажиллах ёстойг онцлов. Ийнхүү хоёр тал олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм. 

Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа
Монгол Ардын Намын удирдлагууд орон нутагт ажиллалаа
 
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ