fbpx Я.Содбаатар сайдаа хууль бус томилгоондоо анхаараач ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 18 секунд

Я.Содбаатар сайдаа хууль бус томилгоондоо анхаараач ээ

Төрөөс баримталж байгаа бодлого, гаргасан тогтоол, шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг буруу харагдуулдаг ганц нэг сайд, дарга нар байсаар байна. Тэр тусмаа 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчид өмнөх Засгийн газрын гаргасан алдаатай шийдвэр, зарим томилгоо, тогтоолоо эргэн харахгүй бол олон нийтэд буруу харагдсаар дуусах вий. 

Тодотговол, Шадар сайд асан Ө.Энхтүвшин өөрийн багцад хамаарах Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал хэмжил зүйн төвийн Дэд даргаар Б.Билгүүн гэх залууг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “өргөн” томилсон нь Төрийн албаны олон хууль тогтоомжийг зөрчиж байв. Гэтэл олон хууль тогтоомж зөрчин орж ирсэн түүнийг тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр дэвшүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг дахин дахин зөрчиж, үл тоосон хэрэг боллоо. Тохируулагч агентлаг гэдэг бол хэн нэгэн танил тал, дарга сайдын халааснаас гарч ирсэн урилгагүй  нөхөд удирдах байгууллага биш. Гэтэл “өргөж” тэтгэсэн мэргэжлийн бус, салбартаа туршлагажан ажиллаж байгаагүй залуус аливаа байгууллагын ажлыг унагадаг гашуун явдал ч энэ удаад давтагдаж байна.

Б.Билгүүний хувьд бусдаар дэмжүүлж “өргүүлж” орж ирсэн, мэргэжлийн бус туршлагагүй гэдгээ үйлдэл бүхнээрээ баталж байгаа нь харагдана.

Тухайлбал, Стандартчилал хэмжил зүйн салбарт хувцасаар жигдрэх, форм өмсөх ямар ч хууль дүрэм байхгүй. Гэтэл Б.Билгүүн даргын үүрэг гүйцэтгэгч болсон даруйд ажилчдаа дүрэмт хувцас хийлгэж төсвийн мөнгийг үрэн таран хийжээ. Яагаад гэхээр туршлагагүй, мэргэжлийн бус хүн энэ салбарт ямар ажил хийхээ сайн мэдэхгүй байгаа учраас арга ядаж байгаа хэрэг. Тиймээс Б.Билгүүнд энэ салбар ёстой л “Мэддэггүйд эрээн цоохор” харагдаж байгаа. Ийн арга ядахдаа “өргөж” тэтгэсэн хүмүүстээ ажил хийсэн болж харагдах гэж төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь дэндүү харамсалтай.

Засгийн газраас үргүй зардлыг танаж, төсөвт сахилгатай хандахыг үүрэгдэж байхад “өргүүлсэн” нэг агентлагийн даргын түр орлон гүйцэтгэгч татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү салхинд хийсгэж байгааг Шадар сайд Я.Содбаатар анхааралдаа авах цаг нь нэгэнт болжээ. Хэрвээ энэ нөхөр “өрүүлсээр” яваад жинхэнэ дарга болвол энэ байгууллагын ажил ч унана, Засгийн газрын нэр хүнд ч тэр хэрээр унах нь ойлгомжтой. Шударга ёсны тугтай Засгийн газар арай ч ийм хууль бус зүйлийг дэмжихгүй байх гэдэгт найдаж байна. 

Уг нь тус агентлагийг хариуцсан Шадар сайдын зөвлөхөөр С.Янжинсүрэн гэх эмэгтэй Ө.Энхтүвшингийн үеэс өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Тэрээр эдийн засгийн байдал хүнд, цар тахлын урсгал дуусаагүй, засгаас бүхий л зардлыг хэмнэх тал дээр анхаарч байгаа. Ийм үед “Ямар ч  шаардлагагүй хувцас хийж, үргүй зардал гаргах хэрэггүй” хэмээн зөвлөх ёстой атал эсрэгээрээ С.Янжинсүрэн шинэхэн форм өмссөн Б.Билгүүнтэй зургаа татуулсныг бодоход төсөв үрэн таран хийхийг зөвлөсөн мэт харагдана.

Я.Содбаатар сайд энэхүү хууль бус томилгоог хийгээгүй ч өмнөх сайдынхаа алдааг бататган давтаж яагаад ч болохгүй. Шударга ёсны тэмцэл дор хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа гэх У.Хүрэлсүхийн Засгийн газрыг олон нийтэд шударга бус, хууль бус харагдуулж байгаа энэ мэт томилгооноосоо салчихвал Засгийн газрын ажилд иргэд олон нийт ам сайтай л байна.

Ерөөсөө намыг ч бай, төрийг ч бай муухай харагдуулдаг зүйл бол хууль бус томилгоо, түүнийг тойрсон алдаа завхрал гэдгийг Ерөнхий сайд өөрөө чуулганы индэр дээрээс ч, Засгийн газрын хуралдааны танхимаас ч олон удаа хэлж байсан даа. Шадар сайдын багцад хамаарах агентлагын даргын үүрэг гүйцэтгэгч ийнхүү гаргасан шийдвэрийнх нь эсрэг харж, төсөв үрж явааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэхгүй байх нь аргагүй. Өдгөөгийн Шадар сайд Я.Содбаатар ч анзаараагүй байж болно. Гагцхүү та нарт дүн тавьдаг ард түмэн үүнийг харж шүүмжилж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэр тусмаа стандартчилал хэмжил зүйн салбарт ажиллаж байгаа олон зуун алба хаагч үүнийг мэдэрч, харж, гайхаж зогсоо гэдгийг санах хэрэгтэй.

 

"Шилэн Цогоо": Миний хийж буй хяналтыг уг нь УИХ хийх ёстой
"Шилэн Цогоо": Миний хийж буй хяналтыг уг нь УИХ хийх ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​