fbpx Булганчууд иргэдийн хуралдаа эрүүгийн гэмт хэрэгтнийг сонгож анхдагч болох уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

Булганчууд иргэдийн хуралдаа эрүүгийн гэмт хэрэгтнийг сонгож анхдагч болох уу?

Орон нутгийн сонгууль орон даяар олон өнгө, хэлбэрээр явж байна. Аймаг, дүүрэг, сум бүр цахим ертөнцөд зар мэдээллийн нэгдсэн групптэй. Түүн дээр нь сонгуулийн элдэв сурталчилгаа, иргэдийн үзэл бодол нээлттэй хөвөрч байдаг аж. Булган аймгийн энэ удаагийн ИТХ-ын сонгуульд рецедив гэмт хэргийн ертөнцөд нэрд гарч явсан Дамын Хишгээ нэрээ дэвшүүлжээ.

Энэ нь Булганчуудын заримыг бухимдуулж буй бололтой. “Эзэнгүй төрийн эмгэнэл газар авлаа. Бөх, дуучин, жүжигчдээр дүүрсэн Монголын төрд гэмт хэрэгтэн дутсан юм байлгүй. Халхад томоороо дуудагддаг рецедив гэмт хэрэгтэн аймгийн ИТХ-д нэр дэвших юм гэнэ. Булганчууд бид арай ч эрүүгийн хэрэгтнийг төрийнхөө толгойд тахих мунхаг хүмүүс биш гэгдгийг Дамбын Хишгээ ойлгоогүй бололтой” гэлцэх болжээ.

Дамбын Хишгээгийн талаар “Live Politics” хуудаст дурдсаныг үзвэл: “Атаман”-уудын мөрийг анхлан гаргаж, алтны нинжа нарыг базаж, өнгөтэй өөдтэй газрын хөрсийг сэндийчиж хэдэн төгрөгтэй болсон Дамбын Хишгээ ИТХ-д сонгогдвол юу болох вэ. Олон жил орон шоронгоор явсан түүнд танхай, дээрэм, залилан гэхчлэн хийгээгүй хэрэг, сонсоогүй ял үгүй.

 

Нэгэн цагт баячуудын хоббиг судлан уяач нэр зүүж явсан М.Энхболдтой сүжирч, улмаар хүргэн нь болсон гэх. Тэр цагаас МАНАН бүлэглэлтэй сүлбэлдэж, “Модун хаан” гэх компанийнх нь нэр дуулдах болсон. Монгол төрийн босго хатуу байх учиртай” гэсэн байна. Монгол Улсын иргэн сонгогдох, сонгох эрхтэй гэж Үндсэн хуульд бий. Гэхдээ хорих ял эдэлж байсан хүн төрийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Гэтэл энэ босго Дамбын Хишгээгийн өмнө бөхийсөн үү, ямартай ч тэрээр 2016 онд Булган аймгаас УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд “өвдөг шороодож” байсан удаа бий.

Тэгвэл дөрвөн жилийн дараа буюу 2020 оны Орон нутгийн сонгуульд Булган аймагт ИТХ-д нэрээ дэвшүүлээд байгаа нь иймэрхүү яриа хөөрөө үүсгээд байна. Тэрээр энэ удаа мөн л бие даан нэрээ дэвшүүлээд байгаа аж. Түүний хувьд анх “Центрпоинт”-ын гэх эрүүгийн гэмт хэргээр олон нийтэд танигдаж байв. Хэвлэлээр түүнийг “Шувуун фабрикийн хүү” гэж ярьж, бичдэг. Харин өөрөө бол Булган аймгийн гаралтай хэмээн сонгуульд тус тойргоос нэрээ дэвшүүлдэг. Ер нь бол “Гэмт хэргийн ертөнцийг шуугиулагч Иргэдийн хуралд нэрээ дэвшүүллээ, бид шоронгийн “атаман” байсан нөхрийг төрийн толгойд залахгүй гэсэн иргэдийн шүүмжлэл, сошиал ертөнц дэх энэ мэт шүүмжлэлд тэрбээр “Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 27 хүн гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгагдаж, нэр дэвших эрхээ авсан зургаан горилогч сонгуулийн сурталчилгаагаа өрнүүлж явахдаа шүүхийн шийдвэрээр хоригдож тусгаарлагдсан. Ингэснээр тэд шоронгоос нэрээ дэвшүүлж, зарим нь сонгогдсон. Ийм байхад олон жилийн өмнө нэгэнт ялаа эдлээд гараад ирсэн би ИТХ-д нэрээ дэвшүүлж яагаад болохгүй гэж” хэмээн хариулах байх л даа.

Гэтэл УИХ хууль тогтоох дээд байгууллага, Иргэдийн Тэргүүлэгчдийн Хурал тухайн аймаг, дүүргийн төрийн захиргааны дээд байгууллага. Эрх яривал төрийн дээд байгууллагын эрх нь хувь хүний эрхээс дээгүүр байх ёстой. Үүнээс үзвэл “Эрүүгийн элементүүдийг төрийн толгойд гаргачхаад юу бодож суух вэ” гэж иргэдийн бухимдах нь аргагүй мэт. Гэхдээ хэрхэхийг Булган аймгийнхан өөрсдөө шийднэ. Анхдагчийн өлгий Булганчууд гэмт хэрэгтнийг төрийн толгойд тахиснаар бас нэг анхдагч болох уу, үгүй юу гэдэг сонголт тэдний өөрсдийнх нь гарт байна.

 

Эх сурвалж: erennews.mn

Р.Дагва: Төрийн албанд тулхтай, адын сэтгэлгүй явах чухал шүү
Р.Дагва: Төрийн албанд тулхтай, адын сэтгэлгүй явах чухал шүү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​