fbpx Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 болгохоор шийдэж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 28 секунд

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 болгохоор шийдэж байгаа

Монголбанк есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө өчигдөр олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Мөнгөний бодлогыг боловсруулахдаа макро орчны тогтвортой бодлогыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд илүү анхаарсан гэж та УИХ-ын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон. Энэ хүрээнд Мөнгөний бодлогод ямар зорилтуудыг тодорхойлсон байгаа вэ?

-Цар тахлаас үүдэлтэйгээр дэлхий нийтийн эдийн засаг хүнд байдалтай. Олон улсын санхүүгийн байгууллагууд 2020 онд дэлхийн эдийн засаг 5 хувиар агшина гэсэн төсөөллийг. Үүнтэй зэрэг яригдаж байгаа зүйл нь огцом унаад эргээд огцом өснө гэж байгаа. Өөрөөр хэлбэл, V хэлбэрийн өсөлт ажиглагдах боломжтой байна гэж хараад байгаа. Монгол Улсын хувьд ч гэсэн үүнтэй төстэй зүйл ажиглагдаж байна. Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.7 хувиар суларсан. Хагас жилд 9.7 хувь болж, нөхцөл байдал арай дээрдсэн. Оны эцэст Монголбанкны төсөөллөөр эдийн засаг 2 хувиар агшихаар байна. Энэ нь огцом агшаад эргээд огцом сэргэж буйг харуулж байгаа юм. 

2021 оны эдийн засгийн өсөлтийг Монголбанкны хувьд 8 хувь гэж төсөөлж байгаа. Олон улсын байгууллагууд 5 орчим хувиар сэргэнэ гэж үзсэн. Үүнийг графикаар харвал яг л V хэлбэрийн өсөлт. Мөнгөний бодлого ч гэсэн энэ өсөлтийг хадгалсан, дэмжсэн, сэргэлтэд нэмэр дэмжлэг болохоор байх ёстой. Тэр утгаар нь ирэх оныхоо төсөөллийг хийсэн. Бид инфляцийг 6 хувь орчимд барина. Бусад төв банкуудын аргачлалыг ашиглаад, тодорхой хүрээнд удирдаж чадахаар төслөө оруулж байгаа. Инфляцийг онилох нь Төв банкны хуулиар хүлээсэн үүрэг. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн худалдан авах чадварыг тодорхой хэмжээнд хадгална гэдэг инфляцийг ямар түвшинд хадгалж чадахаас хамаардаг. Тиймээс ийм зорилт тавьсан. Мөн Төв банкны хуулиар хүлээсэн өөр олон үүргүүд байна. Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалахаас авахуулаад. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нэг зорилт. Санхүүгийн системийнхээ тогтвортой байдлыг хадгалах бас нэг зорилт байна. Түүнээс гадна, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар тавьж байгаа зорилтуудаа бас нэг бүлэг болгож, оруулсан. Гэх мэт олон зорилтуудаас Төрийн мөнгөний бодлогын үндсэн зорилтууд бүрдэж байгаа. 

Мэдээж ковидтой холбоотой тусгай арга хэмжээ авах зүйлүүд ч бас байна.  Түүнээс гадна, УИХ-аас Зээлийн хүүг бууруулах стартегийг баталж өгсөн. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ гэдэг асуудал байна. Энэ зөвхөн Төв банкны хийх ажил биш. Засгийн газар, бусад зохицуулагч болон төрийн байгууллагуудтай хамтарч хийх ажил байгаа. Энэ ажлуудаа тодорхой хуваарилсан маягаар УИХ-ын тогтоолын төслийг цуг өргөн барьсан. 

-Санхүүгийн тогтвортой байдал гэхээр банкны салбарын эрсдэлгүй байдал нэлээд чухлаар яригдах ёстой. Энэ оны зургаан сарын байдлаар 5.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн доголдол үүсэхээр байгаа гэсэн статистик гарсан байсан. Чанаргүй зээлийн хэмжээг бууруулах чиглэлээр Мөнгөний бодлогод заалтуудыг оруулж өгсөн бэ?

-Монгол Улсын санхүүгийн салбарын бараг 90 хувийг банкны салбар тодорхойлж байна. Тэгэхээр санхүүгийн салбар тогтвортой байна гэдгийг банкны салбарын тогтвортой байдалтай холбож болно. Энэ утгаараа банкны салбарын тогтвортой байдлыг илүү бэхжүүлэх, чадавхижуулах тал руу нь тодорхой заалтуудыг оруулсан.  Ковидоос шалтгаалаад иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн. Үүнийг яаж зохицуулах, аж ахуйн нэгжид хүндрэл багатайгаар хэрхэн шийдэх. Нөгөө талдаа банкны салбараа эрсдэлд оруулахгүйгээр яаж шийдэх вэ гэдэг чиглэлээр бодлого боловсруулсан. Ирэх жил эдийн засаг сэргэнэ гэдэг төсөөллөөр авч үзэж байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал сайжирна. Дагаад зээлийн төлөлт сайжирна, зээлийн чанар муудахгүй гэж харж байгаа.

Зээлийн хүү бууруулах стратегийнхаа хүрээнд зээлийн гэрээний маргаантай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулчихвал эргэн төлөлтөд асуудал үүсэхгүй болно. Зээлийн маргаан шүүхэд очоод дунджаар 4 жил болж байгаа. Энэ хугацааг богино болгочихвол зээл төлөлт сайжирч, эргээд эдийн засаг руу мөнгө орох боломж бүрдэнэ гэж тооцож, төсөөллөө хийсэн.

-Шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэж магадгүй талаар та чуулганы үеэр ярьсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн хамгийн том нь 20 мянган төгрөг. Энэ нь ам.доллартай харьцуулахад, 7-8 доллартай л тэнцэж байна. Төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхэд асар их овор хэмжээтэй болохоор байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдэх талаар бодож байгаа юу гэж УИХ-ын гишүүн асуусан. Тэр асуултад хариулсан. Төв банк энэ бүхнийг судалж, тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангааж явдаг. Хэрвээ мөнгөн дэвсгэртийн бүтцэд өөрчлөлт оруулаад, том дэвсгэрт гаргахаар болбол судалгааг маш сайн хийдэг. Бусад улсад том дүнтэй дэвсгэртийг яаж гаргадаг, хэрэглээ нь ямар байдаг, аль дэвсгэрт нь хамгийн их гүйлгээнд ордог  вэ зэргийг ч судалдаг.  Тэр талаар хариулт өгөхдөө  хэлсэн. Түүнээс биш том дэвсгэрт хэвлэнэ, гүйлгээнд гаргана гэж хэлээгүй. 

-Ипотекийн зээлийг Олон улсын жишигт нийцүүлнэ гээд байгаа. Энэ ямар учиртай юм бол?

-Ипотекийн зээл бол хөтөлбөрийн зээл.  Өнөөдөр зээлийн дундаж хүү 15.8 хувь байгаа. Энэ зах зээлийн хүү. Тэгвэл зах зээлийн хүүнээс 50 хувь бага хүүтэй хөтөлбөрийн зээл гаргаж байгаа юм. Энэ бол төрөөс олон нийтэд чиглэсэн хөтөлбөрийг гаргаж буй бодлого. Энэ бодлого хувийн сектороор дамжиж хэрэгждэг. МИК буюу Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниар дамжуулж байгаа юм. Энд өрсөлдөөн байна уу байхгүй юу гэдэг асуудлыг хөндөж байгаа.  Бусад улсуудын жишгийг харвал, манайхаас арай өөр. Тухайлбал, АНУ-д энэ төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Төрийн өмчит хоёр компани байдаг. Гэтэл манай улсад Төрийн бодлогыг хэрэгжүүлдэг Төрийн өмчит компани алга. 2013 онд үүсгэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд гэрээгээр л зохицуулж явна. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг бий болгож, сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөр нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөтэй л гэж үзэж байгаа бол илүү сайжруулах ёстой. 

-Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 болгож бууруулах зөв үү. БХБЯ-наас судалгаа хийж үзсэн, боломжтой гээд байгаа?

-Хөтөлбөрийн зээлийг 8 хувиас 6 болгож бууруулах боломж байгаа эсэх талаар л яригдана. Бүх суурь судалгааг хийх шаардлагатай. Зах зээлийн дундаж хүү 15 байхад 50 хувиар бага буюу 8 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг чинь тодорхой хэмжээний алдагдал гарч байгаа. Тэгэхээр тооцоог маш сайн хийх ёстой юм. 8 хувийн хөтөлбөрийн зээлд Төв банкныхаас гадна арилжааны банкны эх үүсвэрийг гаргаж байгаа. Түүнээс гадна, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хадгалж байгаа МИК-д эрсдэлийн санг байгуулаад явдаг. 

Аль зардлыг хэмнэх юм бол 8 хувийг 6 болгох боломжтой юм бэ гэдэг суурь судалгааг Монголбанк хийсэн. 6 хувь болгох боломжтой гэсэн тооцоолол гарсан. Тиймээс 8 хувийг 6 болгохоор бараг шийдэж байна. 6 хувийн хөтөлбөр гарахаар шинээр зээл авч байгаа зээлдэгчдэд л хамаатай байх болно. Хуучин зээлийг 6 хувь руу оруулах боломж байгаа эсэх талаас нь бид судалгаа хийгээгүй. Одоо өгч байгаа 8 хувийн зээлийг 6 болгох болгох боломжтой юу гэдгийг судалсан. Одоо шинээр ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүс 6 хувийн хүүтэй зээл авах боломжтой юм байна гэж тооцсон.

-Хэзээнээс 6 хувийн зээл өгч эхлэх вэ?

-Монголбанк тодорхой эх үүсвэрийг нь гаргадаг учраас хуваарилалтаа хийсэн. Арилжааны банкууд тодорхой эх үүсвэрээ бүрдүүлчихвэл 6 хувийн зээлийг гаргаж болно. 

-Ипотекийн зээлийн журам өөрчлөгдөх үү?

-Журам өөрчлөгдөх байх. Одоохондоо бол хэвээрээ байгаа. 

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулаагүй иргэдэд гурван сарын хугацаанд 2 хувийн  хүүгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэзээ хэрэгжих вэ?

-УИХ-аас ковидын эсрэг хуулийг гаргасан. Энэ хуульд оруулсан заалт юм. 8 хувиас хоёр хувийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлэх заалтыг хэрэгжүүлэх мөнгө нь 2020 оны улсын төсөвт тусгагдсан. Ипотекийн зээлийн хүүгийн татаас өгөх 60 тэрбум төгрөг суучихсан байгаа шүү дээ. Мөнгөнөөс зарцуулна гээд УИХ-ын тогтоолд нь заагаад өгчихсөн. Хуулийн хүрээнд шийдэгдэх байх. 

 Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Эдийн засгийн төлөв", Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Уул уурхай ба Урт хугацааны тогтвортой өсөлт” сэдвээр илтгэл тавьсан. Мөн "Эдийн засгийн төлөв ба Мөнгөний бодлого", "Банк, санхүүгийн салбарын шинэчлэл ба зохицуулалтын орчин" сэдвээр хоёр ч хэлэлцүүлгийг эдийн засагчид хийсэн билээ. 

 Хоёр хэлэлцүүлгийг эндээс үзнэ  үү

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно
Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​