fbpx Ш.БАТСУУРЬ: ХӨЛ НЬ ТУШААТАЙ МОРЬ ЯВЖ ЧАДДАГҮЙ ШИГ БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖСӨНГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
18 минут 7 секунд

Ш.БАТСУУРЬ: ХӨЛ НЬ ТУШААТАЙ МОРЬ ЯВЖ ЧАДДАГҮЙ ШИГ БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖСӨНГҮЙ

Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу XXI хороонд МАН-аас нэр дэвшигч Шаашингийн Батсуурьтай ярилцлаа. Жүжигчний хувиар олны танил болсон тэрбээр сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утааг бууруулах ажилд хүчин зүтгэж байна. Ш.Батсуурь Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН ялснаар улс, нийслэл, дүүргийн ажил нэгэн зэрэг урагшлахыг онцолж байлаа.

-Та сүүлийн үед уран бүтээл хийсэнгүй. Ямар ажил хийж байна вэ?

-Урлагийн ажлаас нэлээн хөндийрч, олон нийтийн ажил их хийсэн. Сүүлийн хоёр жил “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, бодлого төлөвлөлтийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар ажиллалаа. Өнгөрсөн өвөл Улаанбаатарын утааг 50 хувь бууруулах ажлын гол ачааг үүрсэн компанийн нэг хэсэг болсондоо баярладаг.

-Сайжруулсан шахмал түлшээр Улаанбаатарын утааг шийдэж чадах, эсэхэд олон нийт эргэлзэж байсан шүү?

-Улаанбаатарын утааг шийдвэрлэх нь Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-ын гол ажлын нэг байсан. Улстөрчид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Улаанбаатарын утааг бууруулах нэрийдлээр 700 гаруй тэрбум төгрөг замхаруулсан. Нийслэлчүүд энэ хугацаанд эрүүл мэнд, цаг хугацаа, эдийн засгаараа их хохирсон болохоор сайжруулсан шахмал түлшинд итгэж чадахгүй байсан байх. Тэгээд ч сонгуулийн өмнөх жил байсан болохоор энэхүү төслийг унагах гэж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сөрөг мэдээлэл, гүтгэлэг их гарсан. “Улаанбаатарыг түлшээр хангаж чадахгүй”, “Үйлдвэр удахгүй зогсоно”, “Өндөр илчлэгтэй түүхий эдээр хийсэн нүүрс зуух хайлуулна”, “Хар тамхины хольцтой түлш” гэх мэтээр ярьж, бичиж, ухуулсан. Гэвч “Тавантолгой түлш” ХХК-ийн хамт олон энэ бүх саад бэрхшээлийг даван туулж, Улаанбаатарын утааг ганцхан өвлийн дотор 50 хувиар бууруулж чадсан шүү дээ.

-“Тавантолгой түлш” ХХК одоо ямар зорилготой ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ өвөл Улаанбаатарын утааг 80 хувь бууруулахаар ажиллаж байна. Компани маань өргөжиж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орох дөхлөө. Баруун бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 100 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Өнгөрсөн жилийнхээс ч дутахгүй хариуцлагатай өвөл ирж байна. Энэ дашрамд нийслэлийг гал алдуулахгүйн тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэсэн “Тавантолгой түлш” ХХК-ийнхнаараа маш их бахархаж явдгаа хэлье.

-Яагаад орон нутгийн сонгуульд өрсөлдөх болов?

-Өнгөрсөн жилүүдэд МАН улс, нийслэлийг, АН Баянгол дүүргийг удирдсан. Шуудхан хэлэхэд Улаанбаатарын утааг 50 хувь бууруулах ажилд Баянгол дүүрэг хамгийн их саад болсон. “Тавантолгой түлш” ХХК-иас зохион байгуулсан олон ажлыг гацааж, удаашруулсан. Жишээлбэл энэ дүүрэгт түлш түгээх цэг хамгийн бага байна. Иймэрхүү улстөржилтийн эцэст аль нэг улс төрийн хүчин, дарга биш ард түмэн хохирдог. Тиймээс өөрийнхөө олон жил амьдарч байгаа дүүргийг өөрчилж, шинэчлэхийн тулд зориг гарган сонгуульд өрсөлдөхөөр шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн МАН-ын хороо намайг олын танил жүжигчин болохоор бус, “Тавантолгой түлш” компанид ажиллаж, утааг бууруулах ажилд хүчин зүтгэсэн гэдгээр үнэлж нэр дэвшүүлсэн болов уу.

-Ямар учраас XXI хороонд нэр дэвших болов?

-Сайжруулсан шахмал түлшний хэрэглэгчид гэр хорооллын иргэд байдаг. Би өнгөрсөн жил “Тавантолгой түлш” ХХК-ийн шугамаар XXI хороонд их ажилласан. Энэ хороо байшин хороололтой залгаа, хотын төвтэй ойрхон ч гэсэн амьдрах орчин нь хотын захын хорооноос дээрдэх зүйлгүй. Энэ бүгдийг өөрчлөхийн тулд XXI хороог сонгож, өрсөлдөж байна.

-Та гэр хороолын амьдралыг хэр мэдэх вэ?

-Би хөдөө мод хагалж, ус зөөж өссөн. Оюутан байхдаа гэр хороололд эгчийндээ амьдарсан. Тиймээс гэр хорооллын айлын ажил, амьдралыг сайн мэднэ. Жүжигчин, найруулагч мэргэжилтэй нь ч миний том давуу тал. Яагаад гэвэл уран бүтээлчид, тэр тусмаа жүжигчид хүн судлаач байдаг. Хүний зан суртахууныг судалж, хэрхэн баярлаж, гомддогийг мэдэж байж дүр бүтээнэ. Тиймээс жүжигчин хүн бусдын жаргал, зовлонг маш сайн ойлгодог. Би хошин урлагийн хамгийн хурц төрөл болох элэглэлээр олон жил уран бүтээл туурвисан. Та анзаарсан бол олны танил хүний дуу хоолой, зан суртахуунаар дамжуулан нийгмийн болохгүй, бүтэхгүй болгоныг шүүмжилж, засч, залруулахын төлөө явсаар ирсэн. Харин одоо үүнийгээ бодит ажил болгох цаг ирлээ.

-Баянголыг хамгийн их улстөржсөн дүүрэг гэдэг нь танд хэр мэдрэгдэж байна вэ?

-Маш их. Хорооны хэсгийн ахлагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх гэрээт ажилтан. Түүнээс биш аль нэг намын ажилд оролцох улс төрийн ажилтан биш. Гэвч XXI хорооны хэсгийн ахлагч АН-ын сонгуулийн штабт ажиллаад явж байна. Манай хорооны иргэд төрийн үйлчилгээг тэгш авч чаддаггүй. Хорооны засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэнийг халамж, үйлчилгээнд хамруулахыг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл халамж, үйлчилгээ зөвхөн нэг намын сүлжээгээр явдаг болсон. Өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд МАН-ын ухуулагчаар ажилласан иргэд халамжаас хасагдсан. Төрийн алба хаагчдад улс төрийн дарамт их ирдэг гэх мэтчилэн ялгаварлан гадуурхах, намчирхах үзэгдэл маш их байгаа нь харамсалтай.

-Хорооны удирдлагуудыг сольж болдоггүй юм уу?

-АН-ыхан хорооны иргэдийн нийтийн хурлыг олон жилийн турш нууцаар, хаалттай, цөөн хүний дунд хийсээр ирснийг хэн хүнгүй хэлж байна. Жишээлбэл 2012-2016 онд XXI хорооны засаг дарга байсан Х.Өлзийтогтох 2016 оноос Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байна. Энэ мэтчилэн нэг намын гар, хөл болсон хэсэг бүлэг хүн ямар ч хяналтгүйгээр байраа сольдгоос болж энэ хороо хөгжсөнгүй, иргэдийн амьдрах орчин сайжирсангүй.

-Хорооныхоо иргэд юуг хамгийн хүсч байна вэ?

-Иргэд айхтар хэцүү, дааж давшгүй зүйл хүссэнгүй. Ихэнх нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд тоглох, хөгшид нарлах орчин, засмал зам, ухаалаг худагтай болж, хэдхэн метрийн цаана байгаа цэвэр, бохир ус, дулааны шугамтай холбогдож, хашаандаа ая тухтай амьдрахыг хүсч байна. Энэ бүтэшгүй зүйл биш. Дүүрэг, хорооны удирдлагуудын сэтгэл дутсан хэрэг. Баянгол дүүрэгт шинэчлэх, шийдэх асуудал их байна.

-Сүүлийн жилүүдэд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн дүүрэг гэгддэг биз дээ?

-Бодит амьдрал дээр тийм биш байгааг хэдхэн жишээгээр тайлбарлахыг хичээе. Манайхтай хаяа залган орших Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны айлууд тодорхой хаягтай. Харин манай Баянгол дүүргийн XXI хорооны хаягжилт асар замбараагүй. Гудамжнууд 21, 22, 23 гэх мэтчилэн дараалах ёстой атал тийм биш, урд хойноо орсон байдалтай. Муухайгаар хэлэхэд гал командын машин дуудлага өгсөн айлыг утаагаар нь хайж очдог гэсэн. Харин түргэн тусламжийн машин дуудлага өгсөн айлыг олох гэж их цаг алддаг. Дүүрэг, хорооны удирдлагын сэтгэлгүй, замбараагүй, зохион байгуулалтгүйгээс болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор ирсэн.

Түүнчлэн Баянгол дүүрэгтэй хил залган орших Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт ухаалаг худаг нэвтэрснээр иргэд хэдэн ч цагт картаа уншуулаад ус авдаг болсон. Харин манай Баянгол дүүргийг удирдсан хүмүүс орчин үед техник технологийн дэвшлийг ашиглаж, ард иргэдийнхээ хөдөлмөрийг хөнгөлөх талаар сэтгэл гаргасангүй. Худгууд нь яг хуучнаараа, механик ажиллагаатай, хүний оролцоотой хэвээр. Энгийн нэг худгаар жишээ татахад долоо хоногийн нэг өдөр бүтэн амарч, ажлын бусад өдөр 10:00-14:00, 16:00-20:00 цагт ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өглөө ажилдаа явахад худаг нээгээгүй, орой гэртээ ирэхэд худаг хаасан байх нь түгээмэл. Иргэд арга буюу дэлгүүрээс таван литрийн ус өндөр үнээр худалдаж авч, цай, хоолоо хийж байна.

Хороогоо камержуулаагүй болохоор гэмт хэргийн тоо буурахгүй байна. Ихэнх айлын хүмүүс өглөө гараад орой ирдэг тул орон байрны хулгай их. Манай хорооны иргэн гурван жилийн өмнө хулгайд 32 сая төгрөгийн эд зүйлээ алдсан ч одоо болтол олж чадалгүй, амьдрал нь их хүнд байгааг надад хэлсэн. Байшин хороололтой залгаа, хотын төвтэй ойрхон XXI хорооны иргэдийг XXI зуунд ингэж амьдруулмааргүй байна.

-Танай хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?

-XXI хороог НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний 6/48 тоот тогтоолын дагуу 2011 оны арваннэгдүгээр сарын 19-нд IX хорооноос салгаж байгуулсан. Хотын төвийн А бүст байрлах IX, XXI хороо саяхныг хүртэл сургууль, цэцэрлэггүй байсан гэвэл та итгэх үү. Харин УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатарын санаачлагаар IX хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, XXI хороонд 280 хүүхдийн ортой цэцэрлэг баригдсан нь удахгүй ашиглалтад орох гэж байна. Ж.Ганбаатар гишүүн эдгээр бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд 28 айлын газар чөлөөлөх ажлыг хоёр жил дамнан гүйцэтгэж, ихээхэн зүтгэл гаргасан. Гэвч Баянгол дүүргийн удирдлагын зүгээс тус сургууль, цэцэрлэгийг өөрсдийн санаачлагаар барьж байгуулсан мэтээр ярьдаг нь хачирхалтай.

-XXI хороонд хэдэн жилийн өмнө цэцэрлэгийн шав тавьж байсан санагдах юм?

ҮОНРТ-ээс 2015 онд Баянгол дүүргийн XXI хороонд 75 хүүхдийн хүүхдийн цэцэрлэг байгуулах зорилготой “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аян эхлүүлснийг сайн санаж байна. Би Соёлын төв өргөөнд болсон хандивын тоглолтод оролцож байлаа. 2016 оны хүүхдийн баярын өдөр Баянгол дүүргийн XXI хорооны Горькийн 19, 22 дугаар гудамжинд цэцэрлэгийн шав тавих ёслол болж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувиасаа 20 сая төгрөг, автомашин сонирхогч залуусын клуб 10 мянган тоосго гэх мэтчилэн хандивласан. Харамсалтай нь Баянгол дүүргийг удирдаж байсан АН-ынхны сонгуулийн сурталчилгаа болсон энэхүү цэцэрлэг одоо болтол баригдсангүй. Зоорийн давхарыг нь бариад орхисон тул нэлээн аюултай орчин бий болсон. Нохой, шувууны үүр болсон, маш их ус тогтдог, арзгар төмөр ихтэй энэхүү суурийг тойрсон ямар ч хашаа байхгүй. Тиймээс иргэд гэмтэж бэртэх, амь насаа ч алдах эрсдэл өндөр байна.

-АН-ынхан цэцэрлэгийг хэрхэн сурталчилгаа болгож ашигласан юм бэ?

-Уг нь 75 хүүхдийн цэцэрлэг. Гэвч 2016 онд Баянгол дүүрийг ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн Д.Оросоо, М.Батдорж нар 120 хүүхдэд цэцэрлэгт элсүүлэх батламж өгсөн нь одоо ч айлуудын унинд хавчуулаастай байдаг.

-Д.Оросоо, М.Батдорж нар энэ жил XXI хороондоо дахин өрсөлдөж байгаа юу?

-Тэдэнд энэ хороонд эргэж ирэх нүүр байхгүй. XXI тойрогт МАН-аас надтай хамт нэр дэвшиж буй Г.Ганзориг 2016-2020 онд Баянгол дүүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр Д.Оросоо, М.Батдорж нарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд XXI хороогоо хөгжүүлэх ганц ч санал, санаачилга гаргаагүйг гайхан ярьсан. М.Батдорж нь өөр хорооны Засаг дарга болсон сурагтай. Хүмүүсийн итгэлийг хүлээж сонгогдчихоод ингэж болохгүй л дээ.

-Г.Ганзориг та хоёр сонгуульд ялсныхаа дараа тэдэн шиг алга болчих юм биш биз?

-УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатар иргэд, сонгогчидтойгоо эргэж уулздаг, асуудлыг шийдвэрлэдэг болохоор олон хүн ам сайтай байдаг. Ж.Ганбаатар дарга Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээсээ энэхүү эргэх холбоог байнга шаарддаг. Тэрбээр “Нөхөд минь сонгогдсоныхоо дараа алга болохгүй шүү. Би та нарыг хороо руу чинь байнга хөөж явуулна. Шаардлагатай бол сонгогдсон хороонд чинь хажуу өрөө, хашаа байшин түрээслээд иргэдийн дунд амьдруулна” хэмээдэг.

-МАН-аас хамт нэр дэвшиж буй Г.Ганзоригийн тухай юу хэлэх вэ?

-“25 дугаар суваг” телевизэд сэтгүүлчээр ажиллаж, “Хүний хүн”, “Танайд хоноё”, “Больё оо, болоо шүү дээ” зэрэг олон нэвтрүүлэг хөтөлснөөр нь олон нийт сайн мэднэ. Шударга, зорьсон зүйлийнхээ төлөө нэхэл хатуутай явж чаддаг үеийн залуутайгаа нэг баг болж, сайхан ажиллаж байна. Бид хамтдаа хорооныхоо 700 гаруй айл өрхийн амьдрал, ахуйтай танилцлаа.

-Сонгууль гэж яг юу юм бэ?

-Өмнө нь ах дүү, найз нөхдийнхөө олон сонгуульд тусалсан ч өөрөө нэр дэвшиж байсангүй. Тиймээс нарийн ширийн олон зүйлийг ойлголгүй явжээ. Харин сонгууль гэдэг багийн ажил гэдгийг маш сайн ойлголоо. Баянгол дүүргийн XXI хорооны МАН-ын дарга Л.Баттулга тэргүүтэй хамт олон Г.Ганзориг бид хоёрын төлөө маш их зүтгэл гаргаж, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Манай багийн ахмадууд энэ хороонд олон жил амьдарсан, залуучууд нь төрсөн тул шинэчлэх, өөрчлөх гэсэн асар их тэмүүлэл байдаг. Л.Баттулга дарга намын ажил олон жил хийсэн туршлагатай. Хорооны хэсгийн ахлагч хийж байсан, айл, гудамжуудаа мэддэг хүмүүсийг үүрийн дарга, дэд даргаар томилсон тул ажил урагштай байна. Тэдний энэ их итгэл, хичээл зүтэлийг алдах эрх байхгүй.

-Баянгол дүүрэгт МАН ялах ёстой хамгийн гол шалтгаан юу вэ?

-Улс, нийслэл, дүүргийн ажил зэрэг явах ёстой. Хөл нь тушаатай морь явж чаддаггүй шиг Баянгол дүүрэг хөгжсөнгүй. Намайг 20 гаруй жилийн өмнө оюутан болж хотод ирэхэд III, IV хороолол, Төмөрзам Улаанбаатарын хамгийн өнгөлөг хороолол байлаа. Харин Баянгол маань одоо хамгийн хөгжилгүй, өнгө дарсан дүүрэг болжээ. Улс, нийслэлд баар, цэнгээний газар, зочид буудлын тоогоор тэргүүлж, түүнийг дагаад гэмт хэрэг, биеэ үнэлэлтийн тоо маш их байгаа нь хөгжил биш. Иргэд ч улстөржилтөөс залхаж, засгийн ажлын зэрэг явуулахыг хүсч буйгаа илэрхийлж байна.

-Та өөрийн амьдардаг дүүргээ ямар болгохыг хүсч байна вэ?

-Манай намын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу хүүхдэд ээлтэй, залуучуудаа дэмждэг, ахмаддаа ачлалтай, эрүүл, боловсролтой, аюулгүй, тухтай, жижиг, дунд бизнесийн төв болсон, цахим, шинэчлэгдсэн Баянгол дүүргийн төлөө би өөрийн чадах бүхнээ зориулна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Иргэд сонгогчид минь элдэв башир, хоцрогдсон аргад бүү автаарай. Хорооноос халамжид хамрагддаг, мэдээлэл муутай иргэдэд “Чамайг хэнд саналаа өгөхийг камераар харж байгаа. МАН-д санал өгвөл халамжаас хасна” хэмээн сүрдүүлдэг байсан юм билээ. Гэвч тийм зүйл байхгүй. Тиймээс бодит байдалд дүгнэлт хийсэн, мэргэн сонголт хийхийг хүсье.

 

ЕРӨНХИЙ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАВ
ЕРӨНХИЙ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАВ
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​