fbpx Орон нутгийн дарга нарын оффшор илрэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 53 секунд

Орон нутгийн дарга нарын оффшор илрэв

11-27-2
 

С.УЯНГА

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн 21 аймаг, 98 суманд ажилласнаа  өчигдөр тайлагнав. Энэ үеэр орон нутаг намчирхал, хүнд суртал, авлигалд идэгдсэнийг тодотгосон юм.Аймаг, сумдын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, төрийн албанд давхар албан тушаал хашиж алхам тутамдаа ашиг сонирхлын зөрчил бий болгодог нь илэрсэн байна. Бүр тодруулбал, орон нутгийн дарга нар төсвийн хөрөнгөөр дураараа дургидаг, төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан,авлига албан тушаалыг цэцэглүүлсэн гээд орон нутгийн удирдлагуудын оффшорыг илрүүлээд иржээ. Түүнчлэн АТГ-ынхныг орон нутагт ажиллах үеэр хэн нэгэн албан тушаалтныг улс төрийн болон бусад зорилгоор “харлуулах”, “чадах”, өрсөлдөгчөө “зайлуулах” гэсэн гомдол, мэдээлэл иргэн, аж ахуйн нэгжээс байнга ирүүлж байжээ. Энэ мэтээр төрийн албан хаагчид улс төржиж, хуваагдан талцсан байдалтайгаас  төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлдэг, зохиомол эрэлт бий болгож, авлига, хээл хахууль үүсгэх нөхцөл бий болсныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлсэн юм.

 

 

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛЖ БАЙНА

АТГ-ынхан орон нутагт гарсан нийтлэг зөрчилд зарим аймгийг жишээ татсан юм.

Засаг даргын нөөц хөрөнгийг шагнаж урам­шуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүн­дэт­гэл үзүүлэх зэрэг арга хэм­жээнд зарцуулдаг нь илэрсэн байна. Тухайл­бал, өнгөрсөн онд Сүх­баатар аймагт Засаг даргын захирамжаар шаг­­нал урамшуулалд 83.8  сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 18.9 сая төгрөгийг давхар­дуулан олгожээ.  Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.9 сая төгрөгийг, дэмж­­­­лэг, буцалтгүй тус­­­лам­­­жид 24.405 сая төгрөгийг, хүлээн авалтад 24.465 сая төгрөгийг, бусад зардалд 119.6 сая төгрөгийг зарцуулжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор 2016 онд аймгийн Засаг даргад урьд авч байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах 8,101,374.00 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах захирамж гарган тухайн өдөртөө олгосон. Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэ оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хам­гаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг зарцуулсан байна.

Мөн сум хөгжүүлэх сангийн зээл олгох сон­гон шалгаруулалт ил, тод нээлттэй бус. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу бай­дал олгож зээл олго­дог. Түүнчлэн зарцуу­лалт  хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэн­гүй­дүүлсэн байгаа нь илэрчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан зөрчил илэрсэн байна.

 

ТӨРИЙН АЛБЫГ ДАВХАР ХАШИЖ БАЙНА

Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг дав­хар хашдаг байдал орон нутагт  газар авчээ. Өөрөөр хэлбэл, аймаг сумын ИТХ-ын төлөө­лөгч сумын ЗДТГ-ын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч долоон  хүнийг томилсон байна. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга зэрэг дөрвөн албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөө­лөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байсан байна.

 

ХҮЧИНГҮЙ ХУУЛЬ ТОГТООМЖООР ХАЛХАВЧИЛЖ МӨНГӨ АВДАГ

Орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлийн тод жишээ бол төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, хүчингүй хууль тогтоомжоор халхавчилж мөнгө авдаг байдал юм. Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүй хал­даг, чөлөөлдөг. Ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зо­хио­мол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна.Жи­­шээл­бэл, 2016 онд Дархан-Уулын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар бүрэн эр­хийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчыг үндэс­лэл­гүйгээр Төрийн алба­наас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Эцэст нь 96.964.192.00 төгрөгийг нэ­хэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ.

Мөн хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн авлигын нөхцөл байдал бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гар­гасан байна. Тухайл­бал, Дундговийн Хулд суманд жонш ол­бор­­лодог дөрвөн аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг сан­хүүгийн тайлан тооцонд оруу­лаагүй. 2017 оны нэг­дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олбор­ло­сон жоншны тонн тут­маас 6000 төгрөгийн ху­раамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй байжээ.

Ийнхүү орон нутагт цэцэглэсэн хүнд суртал, авлига, албан тушаалтай холбоотой асуудлуудыг АТГ-ын ажлын хэсгүүд шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Банкны хүүг хүчээр давжааруулбал Монголын эдийн засаг “рахиттай” болно
Банкны хүүг хүчээр давжааруулбал Монголын эдийн засаг “рахиттай” болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​