fbpx 2021 онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 0 секунд

2021 онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төсөл бол Монгол Улсын 2021 оны төсөв болон түүнийг даган өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж, 2020 оны төсөвт тодотгол хийсэн бөгөөд 2021 оны төсвийг ч мөн цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулжээ. Ингэхдээ, цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр болжээ.

 

 

Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татвар нэмэхгүй, татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж татварыг бүрэн хураах, орлогын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулах дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

 

Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг “Covid-19”-ийн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.

 

Зургадугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөг олгоно

Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа ирэх оны зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд нийт 547.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

 

Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар дээрх мөнгөн тэтгэлгийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан юм. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэлх насны хүүхдэд олгодог юм. Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.

 

 

Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлоно

2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч коронавирусийн цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээс бага байсан. Тиймээс ирэх онд цар тахал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зэргийг тооцоолж, нүүрсний экспортоо тооцох ёстой. Тэгвэл эрх баригчид ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолжээ.

Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 2020 оны эхний найман сарын дунджаар 130.5 ам.долларт хүрсэн нь 2019 оны дундажтай харьцуулахад 26.3 хувиар буурсан үзүүлэлт байсан. Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан хэдий ч олон улсын судалгааны байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор 2021 онд нүүрсний үнийг тогтворжино гэж таамаглаж ийн 42 сая тонноор төсөөлжээ. Харин зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 6500 ам.доллар, экспортын хэмжээг олон улсын зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн 1.4 сая тонн байхаар тооцож, 2021 онд 1.5 их наяд төгрөгийн орлогыг зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэх юм байна.

 

НДШ-ийг 17 хувь хүртэл бууруулна

Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн шинэчлэлийг хэрэгжүүлж, чанарыг дээдэлсэн боловсролын шинэчлэлийг эхлүүлэхээр тусгажээ. “Covid-19”-ийн халдварын цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэх юм байна. Энэ хүрээнд,

“Covid-19”-ийн  халдварын эрсдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан шимтгэлийн чөлөөлөлтийн арга хэмжээг 2020 оны 10-12 дугаар саруудад шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж,  аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж ахуйн нэгжүүд болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлж эхэлсэн.  Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуй нэгжид ажиллаж байгаа даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл-ийг бууруулахаар төсөвт тусгажээ. Одоо 20-22 хувь байгаа НДШ-ээс ажилгүйдэл, тэтгэмжийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3-5 пунктээр бууруулж, 17 хувьд хүргэнэ.

 

2021 онд төсвөөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт  ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг . Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл Covid-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН, УЯНГА СУМЫНХАНТАЙ УУЛЗЛАА
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН, УЯНГА СУМЫНХАНТАЙ УУЛЗЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​