fbpx Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ариутгалын төвлөрсөн тасаг” ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 44 секунд

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ариутгалын төвлөрсөн тасаг” ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын эсрэг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болсон нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын та бүхний хичээл, зүтгэл юу юунаас чухал гэдгийг онцлон хэлье. Бидний нэгдүгээр зэргийн асуудал бол Коронавирусыг амжилттай даван туулах. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарч санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. 2020 онд бид 133.7 тэрбум болгож, эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Коронавирусын үед бид 200 тэрбумын санхүүжилтийг гаргасан.  Мөн төсвийн тодотголоор 103.4 тэрбумын нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа өгч байгаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт явагдана. Цаашдаа эмч, ажилтнууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Цаашид цар тахлын халдварын эрсдэл өндөртэй энэ үед шаардлагатай нөөц, бэлэн байдлаа хангах, Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сургалтыг байнга хүргэх, Хүнийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх, Монгол хүн бүр эх орондоо өвчнөө оношлуулах, эмчлүүлэх боломжийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлж, эмч, ажилтнуудаа давхар бэлтгэх, Эмнэлгийн ажилтныг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран бэлтгэдэг байх, Сувилагчдын тоог нэмэгдүүлэх, Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах - Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг чиглэл болголоо. 

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарт хийгдэж буй шинэчлэлтийн ажлууд, авч хэрэгжүүлж буй бодлогоо аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад танилцууллаа. Мөн “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал нэлээдгүй бий. Бид эрс шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна. Шинэчлэлтийн ажлууд хийгдээд эхэлснийг та бүхэн харж байгаа байх. Гол бодлогын чанартай өөрчлөлт бол төвлөрлийг сааруулах , орон нутгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байна. Засгийн Газрын зүгээс тэргүүлэх чиглэлдээ оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд ажлуудаа хийгээд эхэлсэн. Одоо байгаа манай эрүүл мэндийн тогтолцоо нь хэт төвлөрсөн, 60 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн байдалтай байгаа. Тиймээс төвлөрлийг сааруулах, орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.


Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэс заслын тасагт шаардлагатай байгаа дурангийн мэс заслын багажаар  хангах, мөн цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвийн  барилгын асуудлыг  судлан шийдвэрлэхээр болсон юм.


Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5”  төслийн хүрээнд төвлөрсөн Ариутгалын тасгийн барилгын их ажил, шинэчлэлтийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас  сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг. Өнөөдөр бид төслийн хүрээнд  Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 271,8  сая төгрөгийн өртөг бүхий барилгын  их засварыг хийж, 603,9 сая төгрөгийн 13 нэр төрлийн 15 ширхэг  шинэ тоног төхөөрөмж, нийт 875,7 сая төгрөгийн   хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг  зохион байгуулж байна. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад  байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх,  эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд маш том дэвшил гарч байна. Мэс заслын шинэ төрлийг нэвтрүүлэхэд ариутгалын тасаг маш чухал учраас олон ажлын суурийг бэлдэж өгч байгаа юм” хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5” төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ГССҮТ-д төвлөрсөн Ариутгалын тасгийн барилга, шинэ тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна.









Б.Билгүүн Засгийн шийдвэр сөрж, дарга нарынхаа өрөөг тохижууллаа
Б.Билгүүн Засгийн шийдвэр сөрж, дарга нарынхаа өрөөг тохижууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​