Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 320 болжээ. Харин нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн байна. Хяналтад есөн хүн байгаагаас 5 нь хөнгөн, дөрвөн хүний бие хүндэвтэр байна.
Дахин хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.