fbpx Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 50 секунд

Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ЭМЯ-ны эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгч, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзлаа.

Эрүүл мэндийн сайд Дорнод аймагт ажиллах үеэрээ шинээр ашиглалтад орж буй Халдвартын эмнэлгийн 20 орыг шинэчилж өгөх, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй Ангиографи аппаратыг ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ингэснээр зүрх судас, мэдрэлийн гаралтай өвчлөлтэй хүмүүс орон нутагтаа цаг алдалгүй үйлчилгээ авдаг болох, УГТЭ рүү зорих шаардлагагүй болж тус эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн нэн шаардлагатай гэгдэж буй унтуулгын болон амьсгалын аппарат, Хөлөнбуйр сумын эмнэлэгт авто машиныг тус тус хүлээлгэн өглөө. Түүнчлэн төрөх тасгийн мэс заслын өрөөний таазны гэрлийг шийдвэрлэж өгөхөөр болж, тус тасгийн хамт олон орон нутгийн иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэхэд маш сайн ажиллаж байсныг онцолж байлаа. 

Тус аймгийн БОЭТ-д ЭМСХХ-5 төслийн хүрээнд Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн Газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, үйлчилгээг сайжруулах тал дээр нэлээн анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орохоор эмнэлгийн тусламж, үйлчилгээний цар хүрээ нэмэгдэнэ. Орон нутгийн иргэд оршин суугаа газраасаа тусламж, үйлчилгээгээ авах нь төвөг чирэгдлийг багасгах төдийгүй санхүүгийн дарамтнаас чөлөөлөгдөх юм. Тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал чухал. Өнөөдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Ариутгал, халдваргүйтгэлийн нэгдсэн тасаг цогцоороо шинэчлэгдэн, нээлтээ хийж байна. Энэ нь Азийн Хөгжлийн Банкны ЭМСХХ-5 төслийн хүрээнд  1.4 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн. Нян судлалын лабораторитой. Ингээд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд томоохон мэс засал хийхэд ариутгал талаас ямар ч хүндрэл бэрхшээлгүй болж байгаа юм. Цаашид бид үндэсний хэмжээний эмч, сувилагч нарын багийг бэлдэж, тухайн бүс нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургах, чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах үе шаттай ажлуудыг хийнэ. Ингэхээр Дорнод аймгийн иргэд Улаанбаатар руу зорих шаардлагагүй болно.  Улаанбаатар руу зорих хөдөлгөөнийг 80-90 хувь багасгах төлөвлөгөөтэй байгаа.  Томоохон эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний нээлттэй мэс засал гэх мэт нарийн мэс заслуудыг авах гэж л Улаанбаатарыг зорьдог, бусад тохиолдолд аймгийнхаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвдөө эмчлүүлдэг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ

 

“Apple” компани шинэ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа
“Apple” компани шинэ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​