fbpx С.БАТ-ЭРДЭНЭ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэн 20-24-ний хооронд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 21 секунд

С.БАТ-ЭРДЭНЭ: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэн 20-24-ний хооронд болно

Энэ сарын 20-24-ний хооронд БНСУ-д суралцах боловсролын үзэсгэлэн болох гэж буй. Энэ талаар “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” /MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

 

Солонгост суралцах боловсролын үзэсгэлэн удахгүй болох юм байна. Энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдаж байгаа вэ?

Энэ жил Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд манай Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах юм.

Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэх юм.

БНСУ-ын их, дээд сургуулиудтай онлайнаар шууд харилцаад явах уу?

Тэгнэ. Оюутан, залуус маань энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа мэргэжилтэнтэй цахимаар харилцаж, 23,24-ний өдрүүдэд онлайн видео хэлбэрээр өөрийн сонирхож буй сургуулийнхаа багш, мэргэжилтнээс шуурхай зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжоор нь хангаж өгч байгаа юм.  Манай залуучууд, сонирхсон хэн бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой. Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна. Үзэсгэлэнд оролцсон залуучууддаа гарын бэлэг бэлдсэн байгаа.

Ер нь БНСУ-д суралцах нь ямар давуу талуудыг бий болгодог вэ?

БНСУ нь хөгжлөөрөө Азидаа төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс. Тиймдээ ч боловсролын чанар, сургалтын хөтөлбөр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын оюутан залуучуудад зориулсан олон төрлийн тэгтгэлэгт хөтөлбөрүүдтэй гэдгээрээ онцлог. Түүнчлэн амьдрах, суралцах орчин хамгийн таатай, аюулгүй тав тухтай орчноор хангаж өгсөн байдаг. Дан ганц боловсролоос гадна харилцаа ахуйн соёл, цаг зарцуулалт, санхүүгийн боловсрол гээд их олон зүйлийг энэ нутгаас сурч болно. Мөн Солонгост сургууль төгсөгчид нь мэргэжлийн өргөн мэдлэг, гүнзгий суурь боловсролын бэлтгэл нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай. Тиймээс оюутан, залуусыгаа энэхүү боломжийг ашиглан БНСУ-д зөв мэргэжлээрээ сайн суралцаад эргээд эх орондоо өөрийн хувь нэмрийг оруулан, амжилттай ажиллаасай хэмээн хүсч байна.

Солонгост сургууль төгсөгчдийн холбооныхоо талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Нэрнээсээ л ойлгомжтой байгаа байх. БНСУ-д сургууль төгссөн олон залуучууд байдаг. Тус холбоогоороо дамжуулан хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2006 онд байгуулагдсан. Одоо 14 дэх жилдээ нийгэм рүү чиглэсэн олон ажлыг сайн дурын үндсэн дээр хийгээд явж байна. Манай төгсөгчид бүгд өөр, өөрийн ажил мэргэжилтэй ч нийгэм рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тиймээс энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд залуучууддаа хэрэгтэй Боловсролын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн  хоёр орны ард түмний түүх, хэл, соёл, зан заншлын холбогдолтой ном зохиол орчуулах, судалгааны ажилд хамтран оролцох, олон улсын эрдэм шинжилгээ, хурал семинар, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг гаргах зэрэг олон ажлыг  хамтран хийдэг юм.

Танай холбооноос өөр ямар ажлуудыг 30 жилийн ойн хүрээнд хийж байгаа вэ?

-Манай холбоо Цагаан сарын өмнө 25 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан куртикуудыг Булган аймгийн сумдын эмч нар, онцгой байдлын албан хаагчдад мөн өнчин хүүхдүүдэд хандивласан. Мөн 10 мянган маск гэдэг аяныг ч БНСУ-д сурч, ажиллаж, хөдөлмөрлөж буй нутаг нэгтнүүд маань санаачлан зарлаад маскаа цуглуулж эх орондоо хандивлах ажлыг амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Монгол, Солонгосын эмч нарын хамтарсан сайн дурын багийн үзлэг эмчилгээ, мэс заслыг Булган аймгийн Гурванбулаг сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт тус тус амжилттай зохион байгууллаа. Энэхүү сайн дурын үзлэг эмчилгээний хүрээнд Хэвлийн ЭХО, Чих хамар хоолой, Нүд, Шүд, Рентген, Ерөнхий мэс засал гэсэн 6 чиглэлээр үзлэг оношилгоо хийж цөсний чулуу болон ургацаг авах, түлэнхий зэрэг шаардлагатай мэс засал, хагалгааг тухай бүрт нь шуурхай хийж үйлчиллээ. Үзлэгийн бүртгэлд нийт 1500 орчим орон нутгийн иргэд хамрагдаж үзлэг эмчилгээг амжилттай явууллаа. Мөн цаашдаа Монгол Солонгосын хамтарсан шүдний эмч нарын сайн дурын баг Монгол Улсын 21 аймагт хүүхдийн шүдний үнэ төлбөргүй үзлэг эмчилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ХАБЭА-Н АЖИЛТАН БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ зохион байгуулагдана
ХАБЭА-Н АЖИЛТАН БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ зохион байгуулагдана
 
Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ
Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ

Ажлаа тарж хүүхдүүдээ цэцэрлэгээс авахаар явсан залуу амь насаа алджээ

Н.Номтойбаяр: Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй

Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй

Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ

Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ

Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно

Г.Дөлгөөнийг УИХ-д нэр дэвшүүлвэл Л.Оюун-Эрдэнийн тэмцэл үнэ цэнэгүй болно

Тактикийн цөмийн зэвсгийн тухайд

Тактикийн цөмийн зэвсгийн тухайд

Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

Гурван охин хамтлагийн дуучин Х.Анугийн хөл хүнд төрх /фото/

Гурван охин хамтлагийн дуучин Х.Анугийн хөл хүнд төрх /фото/

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэдэж байгаа

С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

С.Зоригийн хэргийг мөрдөгчид 26 жилийн өмнөх ноцтой явдлуудын мөрөөр орсон уу

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

“Тархины урсгал”-аа тогтоон барихад төрийн зөв бодлого хэрэгтэй

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Намууд дахь “...Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

ШҮДЭНЗНИЙ ГЭРЭЛД НҮЦГЭН ЗОГСОГЧИЙН ПАЯН

ШҮДЭНЗНИЙ ГЭРЭЛД НҮЦГЭН ЗОГСОГЧИЙН ПАЯН

Халдлагад өртсөн гэгдэж буй гадаадын аялагч бидэнд захидал ирүүллээ

Халдлагад өртсөн гэгдэж буй гадаадын аялагч бидэнд захидал ирүүллээ

Сонгуулийн шоу: Зарим нь 11 тэрбумын нисдэг тэрэг хөлөглөж ажлын тайлангаа тавьж явна

Сонгуулийн шоу: Зарим нь 11 тэрбумын нисдэг тэрэг хөлөглөж ажлын тайлангаа тавьж явна

Баабар: Монгол сүгсэлзүүрийн Америк ориг

Баабар: Монгол сүгсэлзүүрийн Америк ориг

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД “ОДДӨЛ” КОМПАНИЙНХАН 60 ГУЛУУЗ ӨМХИЙРСӨН МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД “ОДДӨЛ” КОМПАНИЙНХАН 60 ГУЛУУЗ ӨМХИЙРСӨН МАХААР ХООЛ ХИЙЖ ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

“Худал“-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

“Худал“-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг

Б.Болор-Эрдэнэ: Сонгуулийн луйвар ингэж явагддаг

Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож нэг нь биш, нийтээрээ хожих зам

Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож нэг нь биш, нийтээрээ хожих зам

Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа

Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа

Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал

Д.Баярхүү: Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал

Өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулав

Өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулав

Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!

Реалити шоуны оролцогч биш Төрийн түшээ сонгоно шүү дээ, таминь!

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛМААГИЙН “ГОЛОМТ”, “MCS”, “БИШРЭЛТ”, “ТЭСО”-ТОЙ ХОЛБОГДОХ “СХЕМ”

Ардчилсан Намыг харлуулах ажлаа зогсоохыг МҮОНРТ-ээс шаардлаа

Ардчилсан Намыг харлуулах ажлаа зогсоохыг МҮОНРТ-ээс шаардлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​