fbpx АН журмын нөхдийнхөө халаасыг "сэгсэрдэг" даргатай нам юм гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 34 секунд

АН журмын нөхдийнхөө халаасыг “сэгсэрдэг“ даргатай нам юм гэж үү

Сордог элсэнд цээжээрээ хүртэл шигдчихсэн АН руу аврах олс шидчих хэн нэгэн алга бололтой. Харин ч эсрэгээрээ унасан дээр нь дэвслэх увайгүй хүмүүсээр энэ нам дүүрчихэж. Удирдлагуудын буруу бодлого уруудахад нь өшиглөх хүмүүсийг бэлтгэв үү. Эсвэл уруу татах хүмүүсийг энэ намд оруулж, дотроос нь "өтүүлэв" үү. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэгч нөхөр мэдээлэл хийж, унасан намаа дээрээс нь дэвслэв. Тэр дундаа намын өмнөх дарга, одоо үүрэг гүйцэтгэж байгаа хоёр даргын хооронд ноцтой асуудал үүссэнийг хэлэв. Тодруулбал, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намд Аудитын шалгалт оруулсан гэж тэрбээр ярьсан. Шалгалт оруулахад, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан гэх. Зарим хэвлэлд өгөх өрийг нь оруулаад тооцвол 4-5 тэрбумын асуудал үүсээд байгаа юм байх. 

Энэ асуудал яг баттай үнэн үү, Д.Мөнх-Эрдэнэ гэдэг нөхөр баталгаатай зүйл ярив уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. Тэгээд ч одоо намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн өмнөх даргынхаа мөнгө, төгрөгтэй холбоотой асуудалд "но" байгааг хайж эхэлсэн бол жинхэнэ "дайн" үүслээ л гэсэн үг.  УИХ-ын сонгуулийн өмнө л 100 саяын дэнчингийн асуудал энэ намд хангалттай гай болсон. Мөнгөө өгчихөөд нэр дэвших эрх олж авч чадаагүй гомдогсдын бүхэл бүтэн арми юу эсийг ярьсан билээ.  Сонгуулийн дараа ч гэсэн мөнгөний асуудал гай тарьж байгаа нь энэ.  Гэхдээ энд нэг сонирхол татсан өнцөг байна.  

Одоо ч АН-ын гишүүн гэж өөрийгөө хэлээд байгаа Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн өмнө намын даргатайгаа хэрэлдсэн бичлэгээ цахимд тавьсан. Энэ нь С.Эрдэнэ гэдэг нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүүтэй АН-ыг л муугийн жишээ болгосон. УИХ-ын сонгуульд АН ялагдсан олон шалтгааны нэгэнд энэ мэт хэрүүлийг оруулж болно. Тэгвэл өнөөх Д.Мөнх-Эрдэнэ орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөө, маргаашгүй эхлэх гэж байгаа үед дахин гарч ирж, мөнгөний хэрүүл хийлээ.  Дахиад л нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүү АН-ын "өгзөг" рүү өшиглөлөө, энэ хүн.  Дээрээс нь намын удирдлагын түвшинд хуучнаа намнах "ан" эхэлсэн байж болзошгүй гэсэн мэдэгдлийг ч хийчихлээ. Монголын улс төрд хэрэгтэй хамгийн том намын нэг болох АН өөрийн гэсэн байргүй, С.Эрдэнэ гэдэг даргынхаа эзэмшлийн байшинг түрээсэлж байсныг ч тэр хэллээ. Тэр чигээрээ шавар шалбааг гээд ярьчихсантай ялгаагүй. Гэхдээ "шавар" дунд "хэвтэж" байсан хүн нь муухайг нь сая мэдлээ гэж ярьж байгаа нь муухай байна. АН энэ мэт ар нуруунаас "хутга зоодог" арчаагүй хүмүүсээ зайлуулах хэрэгтэй. 

Нөгөө талаар түүний хэлж байгаа үнэн бол АН гэдэг том намд улс төрийн "муушиг"-т үсрэхгүй байх мод үлдсэнгүй. Намын дарга нь гишүүдээсээ дэнчингийн мөнгө авах арга хайж олоод, түүнийгээ АН-ын санхүүжилтийг босгох хамгийн зөв, эрүүл арга гэж тайлбарласан. Уг нь тийм л дээ, нам өөрөөр яаж санхүүжих билээ. Гэхдээ нэр дэвшүүлж магадгүй гэж хэлж, 100 саяыг авчихаад, дараа нь "амбаардана" гэдэг зав тогтолцоо яавч биш. Тэгээд намын дарга нь тэр санхүүжилтээс нь 2-3 тэрбумыг "цавччихсан" бол бүр ч дуусаа л гэсэн үг. Журмын нөхдийнхөө халаасыг сэгсэрдэг даргатай нам гэж бодохоор л өөрийн эрхгүй зэвүү хүрмээр санагдаж байгаа биз дээ. Тийм биш байгаасай л гэж итгэмээр байна. Өөрсдийнхөө дургүй хүнийг энэ намаас зайлуулах гэсэн нэг хэсэг хүмүүсийн зохиосон гүтгэлгэ байгаасай гэж найдъя.

Учир нь АН-ыг ингэтлээ шалдаа бууж, муу муухайгийн жишээ болоосой гэж хүсэхгүй байна.  

Гуравхан хоногийн дараа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. АН орон нутагт ялаад, төрд хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Гэтэл сонгуулийн өмнө нэг нэгнийхээ "бөгс"-ийг ухаж эхлэхээр яаж ялалт байгуулах вэ.  Дотоод асуудал чинь тэнгэрт тулсан байж болно. Үгүй ч байж болох.  Тэнгэрт тулсан асуудал байлаа ч, тэрүүхэндээ шийдчих хэрүүл байсан ч түрдээ ил гаргалгүй, төвчигнөсөн хэдэн гомдогсдынхоо амыг хамхиад орон нутгийн сонгууль өнгөрөөчих ухаан алга уу. Эсвэл энэ мэт шалчигнасан шатрын хүүнүүдээ зайлуулмаар юм. 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​