fbpx Монголчууд хувьцаа эзэмшигч нэрийн дор “Эрдэнэт”-ийн өрийг төлөх нь ээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 3 секунд

Монголчууд хувьцаа эзэмшигч нэрийн дор “Эрдэнэт”-ийн өрийг төлөх нь ээ!

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарахын өмнөхөн тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ОХУ-ын эзэмшижирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авч ирснээр энэ үйлдвэр зуун хувь монголчуудынх боллоо” гэсэн баяртай, бахтай мэдэгдлийг хийж байсан цаг саяхан. Магадгүй, цагаа ололгүй, монголчуудын улстөржилт жинхэнэ хурц үедээ байхад энэ мэдэгдлийг хийхдээ АН-д санал өгөх иргэдийн тоог өснө гэж Ч.Сайханбилэг тооцсон байх. Гэвч МАН-ынхан түүний мэдэгдлийг тун овжин ашиглаж, харин ч эл үйл явдлын ач холбогдолыг буруулан,хэдхэн олгирахуудын гарт орлоо, төрийн өмчийг луйвардаад авчихлаа гэсэн мессежийг олон нийтэд түгээснээрээ сонгуулийн дүнг өөрсддөө ашигтайгаар эргүүлж чадсан юм. Эл 49 хувь Монголд хэрхэн ирсэн түүхийг хэн бүхэн мэдэхийн учир дахин давтан нуршихгүй байх нь зөв биз.Харин сонгуульд ялсан МАН –ынханд энэ түүхэн худалдан авалт ашиггүй тусаж байлаа. Яагаад гэвэл энэ намыг олон жил угжсан санхүүгийн крант хаагдахаас гадна нөлөө бүхий улстөрч эрхмүүдийн аль эрт Ш.Отгонбилэг агсны үеэс “Эрдэнэт” үйлдвэрт эзэгнэж дадсан шахааны бизнесийн уламжлал устах, энэ үйлдвэрийг ашиглаж үйлдсэн олон олон булхай, луйвар нь илрэхнөхцөл үүссэнээрээ тэднийг яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн юм. Улмаар ард түмний тархийг угаах зорилгоор ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг авч ирсэн талыг Монголын төрийн өмчид халдсан мэтээр мушгин тайлбарлаж Ц.Нямдорж тэргүүтэн ямар идэвхтэйгээр зүтгэлээ дээ. Эцэст нь өнөөгийн Засгийн газар Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг үл тоон, давж алхаад хувийн хэвшлийн өмчийг шууд л булаасан. Монгол Улсын Дээд Шүүхээс хувийн өмчид халдсан энэхүү үйлдлийг буруу хэмээн нотлосон чЗасгийн газар огтхон ч хэрэгсээгүй тул Олон улсын шүүхэдэнэ асуудал дахин шүүн хэлэлцэгдэхээр болчихоод байгаа билээ.Гэтэл жинхэнэ Монгол Улсын өмч болох “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой, эрх баригчдын нууцалж байсан асуудал өчигдрөөс сөхөгдөж байна. Ард түмэндээ асар хайртайгаа, бас төрийн өмчийг түмэн олныхоо тусын төлөө амьнаасаа илүүтэйгээр хайрлаж хамгаална хэмээн санаа алдан ярьдаг нөхдүүдтөрийн өмчийн 51 хувийгАнглийн “Стандарт” банкинд алдчихаад байгаагаа тайлбарлах гэж ядаж байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан ч нууцалж байсан нь илэрлээ. Ер нь төрийн өмчийн 51 хувийг тавиад туучихсан гэм нүглээ далдлан, олон нийтийн анхаарлыг сарниулах, эндээс үүссэн өр төлбөрөөс эвтэйхэн нэр цэвэр салах зорилгоор МАН-ын нөхдүүдхувийн хэвшлийн Монголдоо авч ирсэн 49 хувийг дээрэмдэх гэж улайран зүтгээд байсан юм биш үү гэж хардах дүр зураг ажиглагдаж байна. Аливаа ашигтай, үнэ цэнэтэй үйлдвэр,уурхайг төрийн өмчит болгон хяналтгүй болгож, хэрхэн дураараа дургиж болдгийг “Эрдэнэт”-ийн 51 хувийг хэрхснээс харагдана. Энэ асуудлаар нөгөө хамгаас илүү мэдээлэлтэй гэдгээрээ бардамнадаг Ц.Нямдорж сайд өчигдөр сэтгүүлчдэд тодорхой тайлбар өгч чадахгүй дүлгэнэж байхыг харлаа. Яагаад. Тэрбээр “Энэ бол Засгийн газарт огт хамаагүй, тэр Английн “Стандарт” гэх банк, “Эрдэнэт” үйлдвэр, Жастын Батхүү нарын л шийдэх асуудал” гэсэн гагцхүү түүнээс гарч болох балмад хариулт өгч байх юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болохоор энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэж ярилаа. Харин Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Тухайн үеийн Засгийн газар баталгааг нь гаргасан зээл. Гэхдээ “Стандарт” банктай ярилцаад төлөх ёстой мөнгөн дүнгийн хэмжээг багасгаж болох байх аа” гэсэн тайлбар өгч байна. Нэг танхимын гурван сайд яагаад ийм зөрөөтэй байр суурь илэрхийлж байгааг гайхаад барамгүй.“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Бямбасүрэн гэгч нөхөр бүр юу ч мэдэхгүй ээ хэмээн гараа алдалж байна билээ. Хувийн хэвшилд очвол Монгол баларна, төрд л авах нь зүйтэй гээд байсан нөхдүүд төрийн мэдлийн өмчид үнэн хэрэгтэй ийм л тоомжиргүй, хайхрамжгүй,бидэнд падгүй гэж ханддаг юм байна. Уг нь “Эрдэнэт”үйлдвэрийн 51 хувийг найман жилийн өмнө МАН-ынхан засаглаж байхдаа Английн “Стандарт” банкинд барьцаалан эдүгээ дампуурлаа зарласан “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэмээх нэгэнд 109 сая ам.долларын зээл аваад өгчихсөн гэдэг түүхийг монголчууд мэднэ. Мэдээж зээлийн баталгааг нь тухайн үеийн Засгийн газар гаргаж өгсөн байдаг. Харин зээлээ төлж чадахаа байгаад ирэхээр “Жаст” компани, Ш.Батхүү хоёр золиослогдсон. Цаана нь байсан нөхдүүдуснаас хуурай гарчихсан. Тэд ийм л хуншгүй, худрагагүй араншинтай.Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна.  Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд  “Стандарт” банк ялжээ.   Гэхдээ Арбитраас “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргасан юм байна.  Лондоны арбитр уг маргааны талаархи хамгийн сүүлийн шийдвэрээ оны өмнө гаргасан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр дээрх 51 сая доллараа урьдчилан байршуулсан тохиолдолд давж заалдах эрхтэй гэж дүгнэжээ. Энэ нь энгийнээр бол “Өмнө нь гурван удаагийн давж заалдах хуралд ялаагүй учир дөрөв дэх удаагаа давж заалдах бол төлөх ёстой 51 сая доллараа урьдчилан байршуул” гэсэн утгатай шийдвэр юм билээ. “Стандарт” банк 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг тооцон “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг  нэхэмжлэлийг бас л хангаж  зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгох шийдвэр гаргаж. Ингээд “Эрдэнэт” үйлдвэр нь “Стандарт” банкинд нийтдээ 99 сая долларыг төлөх Арбитрын шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сарын 10-нд буюу одоогоос 21 хоногийн өмнө  Монгол Улсын Засгийн газар хүлээн авчээ. Олон улсын Арбитр дээрх 44 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Сарын 900 мянган доллар гэдэг бол өдөрт 30 мянган доллар. Энэ нь монгол мөнгөөр сард 2.2 тэрбум, өдөрт 75 орчим сая төгрөг гэсэн үг. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэр арбитрын шийдвэрийг биелүүлэхгүй, хойшоо хоног сунах тусам өдөр бүр 30 мянган доллар буюу 75 сая төгрөгийн хүү нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл хамгийн ноцтой нь Олон улсын Арбитраас “Стандарт” банкнаас гаргасан гомдлын дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гарган өнгөрсөн долоо хоногт тус компанид ирүүлсэн байна. Монгол Улс амь, амьдрал болсон ганц үйлдвэрээ тавиад туучихгүйн тулд төлөх ёстой төлбөрийг төлж л таарах болно. Харин хэн хэрхэн төлөх бол. Энэ бүхнийг гардан хийсэн нөхдүүд, хамгийн сайн мэдэж байсан хүрээллийнхэн өнөөдөр шударга царайлан, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр барахгүй 49 хувийг төрийн болгох нэрээр дээрэмдчихээд ард түмний төлөө асар гавьяа байгууллаа хэмээн ярьж явдаг болсон. Төрд авчих юм бол Монгол Улс, монголчуудын амьдрал тэр чигтээ гэрэлтээд ирэх юм ярьж, улайран зүтгээд байсан улс төрийн цаана ийм л луйвар, дээрэм,залилан цэцэглэж, ард түмний нуруун дээр лай ланчиг нь буух гээд байж. У.Хүрэлсүхийн Засгийн газар Лондонгийн Олон улсын Арбитраас мэдэгдэл анх хүлээж авсан өдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хойш 22 хоног өнгөрч. Тэд ийм олон хоногоор яах гэж нууцлав. Хамгийн хачирхалтай нь өр төлбөрт унасан мэдэгдэл хүлээж авсан өдрөө Засгийн газар хуралдан “Монгол зэс” корпорацаас дээрэмдсэн 49 хувийг монголчуудад хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр Засгийн газар маань хувьчлал гэсэн нэрийн дор“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувиар тоглосон эрх мэдэлтнүүдийн төлөх ёстой энэ их өр, хүлээх ёстой хариуцлагыг мань мэтэд хувьцаа эзэмшигч нэрийн дор сэмээрхэн үүрүүлэхээр шийджээ. Тэд энэ бүхнийг эртнээс тооцоолсон байж. Эрдэнэтийн 49 хувийг улсад авна гэж Ц.Нямдоржтонгууд улангассаны учир шалтгаан, ард түмнээ хайрлах “хайр”-ынх нь үнэн төрх ийм л байсан байна. Нэгэн цагт Ш.Батхүүг золиослосон шигээ тэд одоо ард түмнээ золиослохоор шийджээ.

 Нийтлэлч: Даваадорж

Япон дотуур хувцасны шинэ загвар
Япон дотуур хувцасны шинэ загвар
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​