Японы мэргэжлийн сүмо бөхийн анхдагч бөхчүүдийн нэг Асасэкирюү Бадарчийн Дашнямын зодог тайлах ёслол өчигдөр Токио хотноо боллоо.
Тэрбээр 1997 онд Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой хамт Японд очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2000 оноос барилдаж эхэлсэн бөх юм.
Б.Дашнямын оргоил цол нь сэкиваке бөгөөд 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон байна. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртсэн бөх юм. Сэкиваке цолд хүрч байсан болохоор түүнд дэвжээний эзэн болох боломж байсан ба иргэншлээ сольж, оякатагаар ажиллахаар болсон байна.