fbpx “Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 9 секунд

“Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтны мэдлэг, ур чадвар маш чухал“

ГССҮТөв санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт өнөөдөр /2020.10.30/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаа ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ГССҮТөвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл нар оролцов.

ГССҮТ-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэ сургалтыг нийслэлийн СХД-ийн төрийн өмчит 24 сургуулийн 1825 багш, эмч, нийгмийн ажилтан, БЗД-ийн 31 сургуулийн 3452 багш, эмч, нийгмийн ажилтан нийт 55 сургуулийн 5277 багш, эмч, нийгмийн ажилтан дунд зохион байгуулна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх эл сургалтаар багш, ажилчдад хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргйилэхэд үр дүнтэй хамтран ажиллах зөвлөгөө, зөвлөмж өгч, дадал хэвшилд сургах үйл ажиллагааг явуулах юм.

 

 

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица: Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгааг мэднэ. Тухайлбал 2019 онд хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 111 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай статистик мэдээ байдаг.

Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөнө гэдэг насанд хүрсэн хойноо сэтгэцийн эрүүл мэнд, элдэв хорт зуршилд өртөмтгий болох зэрэг маш их хор нөлөөтэй учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь нэн чухал асуудал юм. Энэ сургалт бол боловсролын тэр дундаа хүүхдүүдтэй ойр ажилладаг эмч, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулж байгаагаараа онцлог.

Монгол Улс бол Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахаар идэвхийлэн ажиллаж байгаа дэлхийн 26 улсын нэг юм. Тиймээс төр засгийн бодлогын түвшинд, салбар дундын түвшинд тэнцвэртэй томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. ДЭМБ-ын зүгээс ч дэмжин ажилладаг.  Өнөөдрийн сургалтаар боловсролын байгууллага тэр дундаа  хүүхдүүдтэй тулж ажилладаг эмч, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулснаараа онцлогтой. ДЭМБ бусад олон улсын байгууллагуудтай хамтран гаргасан Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд зориулсан нотолгоонд тулгуурласан 7 стратеги буюу INSPIRE багц хэрэгжүүлж байна. Энэ багц бол ганцхан боловсрол, эрүүл мэнд биш бүх салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг үр дүнтэйгээр таслан зогсооход чиглэгдэнэ.

 

 

Arslan.mn

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа: Хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмтэх асуудал бол дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд бүх салбарын үүрэг хариуцлага маш чухал байдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэмтээд эсхүл амь насаа алдсан хойно эрүүл мэндийн байгууллагад ирдэг. Тиймээс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хүүхэд гэмтэж бэртэхээс нь өмнө эмч, багш, нийгмийн ажилтнууд   сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ авах нь чухал юм. 

Мөн Хүүхдийн эсрэг хүчирхийллээс эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад эмч, багш, нийгмийн ажилтны мэдлэг, хандлага, ур чадвар дээшлүүлэхэд туслах зорилготой юм. Тиймээс бид сургалтыг ГССҮТ-тэй хамтран зохион байгуулж байна. 

 

 

Arslan.mn

ГССҮТ-ийн Нийгэм, эрүүл мэндийн газрын дарга Д.Одгэрэл: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг цаг алдалгүй, эрт шатанд илрүүлэх нь хамгийн чухал байна. Өнөөдрийн байдлаар он гарсаар ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээгээр 856 хүүхэд үйлчлүүлсэн байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Гэтэл хичнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс аврал эрээд байж байгааг бид мэдэхгүй. Тиймээс бид бүхэн  хүүхдийн хүчирхийллийг илрүүлж, мэдээллэх нь маш чухал болж байна. Манай эмнэлэгт гэр бүлийн хүчирхийллээс болж хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан хүүхдүүд ирдэг. Тэрнээс хөнгөн зөөлөн эдийн  гэмтэл авсан эсхүл сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн  хүүхэд ирэх нь ховор. Өөрөөр хэлбэл цоожтой хаалганы цаана нууцаар үйлдэгдэж байдаг учир боловсролын байгууллагын багш, эмч, нийгмийн ажилтан та бүхний мэдрэмж, ур чадвар маш чухал. Тиймээс бид хамтран эрт илрүүлгийн талаар сургалтыг багш, сургагч та бүхэндээ зориулан зохион байгуулж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийг бусад хүн мэдээллэнэ гэж хүлээхгүйгээр та заавал мэдээллээрэй гэж уриалж байна.

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

 

 

Arslan.mn

Санаад байхын учир юу вэ?
Санаад байхын учир юу вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​