fbpx Ерөнхий Сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 4 секунд

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахыг үүрэг болголоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч, судлаач нарт зориулсан 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Мөн 2016-2019 онд 3,000 гаруй га талбайд техникийн, 1,500 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Түүний дотор байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр анх удаа Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийж байна. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 33 аж ахуйн нэгжийн 44 ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. “Хоггүй цэвэр Монгол” аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх төхөөрөмжийг 21 аймаг, улсын тусгай хамгаалалттай зургаан газарт нийлүүлж, “Яндангаа хөөлье” аяныг эрчимжүүлж байгаа зэргийг яамны удирдлага танилцуулав.

Ирэх дөрвөн жилд:

-       УБ хотод агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах

-       Таваас доошгүй аймагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах

-       Эко жорлон арга хэмжээг хэрэгжүүлэх

-       Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх

-       8,000 га талбайг нөхөн сэргээх

-       Ойн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэх

-       Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 55 хувийг Улсын тусгай хамгаалалтад авах

-       Хөвсгөл нуурийн ёроолын бохирдлын эрсдэлийг бууруулах, хамгаалах

-       Жуулчдын тоог нэг саяд хүргэх зэрэг зорилт тавьжээ.

Цаашид Аялал жуулчлалын сан бий болгох, Ойн газар байгуулах, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн байгаль хамгаалахад зарцуулж байхыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгохыг Ерөнхий сайдаас хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг яамны ажилтан, албан хаагчдад захилаа. Мөн:

-       30 гаруй мянган га талбайд хийх ёстой нөхөн сэргээлтийг үе шаттай эхлэх

-       Байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулах, хянахад чиглэсэн 21 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, ил тод, шуурхай үйлчлэх

-       1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах, шаардлагатай бол бусад улс, олон улсын байгууллагатай хамтрах

-       Туул голын бохирдлыг багасгахын тулд голын сав газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд,  Харгиа цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг цэгцлэх

-       Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах, ус, хөрсний бохирдлыг бууруулахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ахалдаг Үндэсний хороо, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажлыг уялдуулах

-       Хог боловсруулах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах, ард иргэд, хүүхэд залууст хог хаяхгүй байх дадал, хэвшил суулгах байнгын ухуулга, сурталчилгаа хийх

-       Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын төслийг үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих зэргийг үүрэг, чиглэл болголоо.

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав. Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, “Ногоон зээл”, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, “Аялалын хөтөч-Ажлын байр”-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аялалын тогооч нарт зориулсан сургалт явуулах юм. 21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​