Монгол Улсад Ковид 19 халдварын вирусийн тохиолдол өчигдөр 6-гаар нэмэгдэж нийт 346 болжээ.
ЭМЯ энэ талаарх мэдээллийг өнөөдөр цахим хуудастаа мэдээлсэн байна. Одоогоор нийт 313 хүн эдгэрээд байгаа бол 33 хүн эмчлүүлж байна.
Өчигдөр гэхэд Цагааннуур, Боршоогийн боомтоор орж ирсэн 2 жолоочоос халдвар илэрснээс дээрх хоёр боомтыг түр хаах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүйг албаныхан сануулж байна.
Тиймээс иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж хэвшээрэй.
Б.ЗАЯА
Эх Сурвалж: shuurhai.mn