Монгол Улсад өнгөрсөн 24 цагийн дотор "Ковид 19" вирусийн халдварын тохиолдол нэмэгдээгүй тухай Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Одоогоор нийт 346 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэн бүртгэгдээд байгаагаас 313 нь эдгэрээд байгаа юм. Харин эмчилгээнд 33 иргэн байна. Үүнээс 6 иргэн хүндэвтэр байгаа аж.
Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах, олон нийтийн газраар явахтай сэрэмжтэй байгаарай.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn