Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид амиа хорлосон хэрэг өнгөрсөн 2019 оны 2 дугаар сард гарч байв.
Уг хэрэгт тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ажилтнууд ээлжийн дарга, ерөнхий эргүүл нар сонор сэрэмжээ алдаж, хариуцлагагүй хандсан хэмээн буруутган 5 хүнийг буруутган хэрэг үүсгэсэн юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал уржигдар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж өчигдөр шийдвэрээ гаргасан юм. Хурлаар “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэжээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn