Ковид 19 вирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр халдварын тохиолдол 4-өөр нэмэгдсэн төдийгүй тэдний дунд эмнэлгийн сувилагч байсныг зарлав.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй байна. Харин 4 дэх тохиолдол нь, COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн" гэлээ.
Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг аж. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна гэдгийг тэрээр онцолсон.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn