fbpx "ПОП"-уудын шинэ сэдэв буюу ЦАГААЧЛАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

“ПОП“-уудын шинэ сэдэв буюу ЦАГААЧЛАЛ

УИХ-ын 2018 оны намрын чуулганы хаалт хуулийн дагуу энэ долоо хоногт таарч байгаа. Хэлэлцэх асуудлуудын дунд цагаачлалын тухай асуудал бий.

Энэ нь “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоож өгчээ.

Гэвч энэ тогтоолын төсөл “поп”-чдын хувьд хэрүүлийн алим болж багагүй өнхөрч мэдэхээр байгаа юм. Учир нь, ердөө л жил орчмын өмнө БОАЖ-ын сайд БНХАУ-ын иргэдийг Монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх мэдээлэл тархаж, холбогдох албаныхан үзэн ядагдаж, ёстой л элдвээрээ дуудуулсан. Мэдээж тухайн үеийн БОАЖ-ын сайд болон холбогдох мэргэжилтнүүд тэрхүү ташаа мэдээлэлд хариу өгсөн.

Угтаа бол Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх” талаар тусгагдсаныг хэрэгжүүлэх гэсэн байдал. Үүний тулд Хятад улсаас аяллын тусгай хөтөлбөртэй, хариуцах эзэнтэй, бүлэг жуулчдад хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг судалж эхэлсэн байдаг. Гэтэл өнөө “поп”-чид нь дээрх асуудлыг Хятадын жуулчдыг визгүй оруулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж эхэлсэн.

Яг үүнтэй адил “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хаалттай зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байгаа нь эрх баригчид “ногоон гэрэл"-ээр батлахаар шийдчихэж гэх хардлагыг төрүүлж эхлэв.

Учир нь тогтоолын төсөлд зааснаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоохдоо ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй хэмээн заасан байгаа. Тиймээс л “поп"-рох хүсэл нь байнгын оргилж байдаг зарим улстөрчийн хувьд энэ нь нүдээ аньж өнгөрөөж боломгүй асуудал бас тоон үзүүлэлт. Угтаа бол хөрш орнуудын иргэдэд илүү тоо оногдуулсан болов уу гэж бодоод өнгөрч болох. Гэвч үнэн хэрэгтээ гэр бүлийн байдлаас шалтгаалан өмнөд, хойд хөршөөс “хүргэн, бэр" болж ирэхээр зэхсэн иргэн олон байдаг юм билээ.

Мэдээж аливаа улсад, тэр дундаа эх оронч хэмээн чээжээ дэлддэг хүмүүст бол цагаачлалын асуудал бол маш хүнд сэдэв. Гэвч аливаа ард түмний хүн амын тоо хийгээд цагаачдын тооны харьцаа зэргийг бодолцож үзэхгүйгээр дээрх хуулийн төслийг “гулгуулан" батална ч гэж юу байх вэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж заасан.

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3,119,935 байгаа бөгөөд хүн амын 3 хувь хүртэл буюу 93,600 гадаадын иргэн тус улсад оршин суух боломжтой юм. Манай байгууллагад бүртгэлтэй 117 орны нийт 25,003 буюу Монгол Улсын хүн амын 0.8 хувьтай тэнцэх гадаадын иргэн оршин сууж байна. 25,003 гадаадын иргэнээс хөдөлмөр эрхлэгч 10,179, суралцагч 1,842, хөрөнгө оруулагч 3,146, цагаач 1,960, албан хэргээр оршин суугч 569, гэр бүлийн болон хувийн бусад шалтгаанаар оршин суугч 7,307 байна. Сүүлийн 15 жилийн статистик тоон үзүүлэлтээс авч үзэхэд гадаадын иргэд тус улсад 2011-2014 оны хооронд олноор оршин сууж байсан байна” хэмээн мэдээлэл өгч байсан.

Мөн Монгол Улсад цагаачилсан гадаадын иргэдийн тоог харвал 2011 онд хоёр, 2012 онд гурав, 2014 онд найман бий гэсэн албан тоо байдаг. Харин энэ удаа Засгийн газраас өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан тохиолдолд Монгол Улс 2020 оныг хүртэл 100-аас дээшгүй гадаадын иргэнд цагаачлал олгоно гэсэн үг.

Манай улсад хайртай, дуртай гэж хэлээд л цагаачлах боломжгүй гэдгийг холбогдох хууль, журмаараа тогтоосон байдаг. Тухайлбал, цагаачлахыг хүссэн иргэний сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс багагүй байх, дээд боловсрол буюу Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэнээс гадна гэмт хэрэг ял шийтгэгдээгүй, өмнө нь Монгол Улсаас албадан гаргуулж, орох эрхээ хязгаарлуулж байгаагүй нэгэн байх, гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг эх, эмэг эх, өвөг эцгийн), дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадалгаа, амьжиргааны эх үүсвэрийн талаарх баталгаа гаргуулах зайлшгүй шаардлагатайг холбогдох хууль, журамд тусгасан байдаг.

Тэгэхээр тусгаар улсын хувьд хүн амын тоогоо харгалзан, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу гадны иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь тодорхой байтал ЦАГААЧЛАЛ гэх үгийг чуулганы хаалтын үйл ажиллагаатай холбон “поп"-pox сэдэв болгох тийм ч эрүүл үзэгдэл лав биш болов уу.

 
ЭЕШ-ийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
ЭЕШ-ийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​