fbpx ШУУРХАЙ: Сэлэнгэ аймагт Улсын онцгой комиссын гишүүд ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 51 секунд

ШУУРХАЙ: Сэлэнгэ аймагт Улсын онцгой комиссын гишүүд ажиллаж байна

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. Өргөтгөсөн хуралдаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяа, газрын дарга  Н.Гэрэлт-Од, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд болон бусад албаныхан оролцож байна.

Arslan.mn

Хуралдаанаар эхэнд Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Юуны өмнө шийдвэр гаргахаасаа өмнө цар тахлын үед Алтанбулаг боомтын нөхцөл байдлын талаар аймгийн онцгой комиссын гишүүдийн танилцуулгыг сонсоод дүгнэлтээ гаргая” гэлээ.

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд нөхцөл байдлыг танилцуулж, саналаа УОК-д хүргүүллээ. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлах 5 байранд тусгаарлаж байна. Нийт иргэдийн 186 нь эмэгтэй, 323 нь эрэгтэй. Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна. Жолооч нар 8 цагаас оройн 20 цагт  Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба орой бүр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18.00 цагаас 22.00 цагийн хооронд очиж шинжилгээг авдаг. Хилээр орж ирсэн иргэд, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, талбайд халдваргүйтгэл хийж буй Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын 2 багийн 7 мэргэжилтэн нь нийт 869 удаагийн дуудлагад үйлчилсэн ба 55 галт тэрэг, 2462 ачаа тээврийн автомашин түүнчлэн 101 аж ахуй нэгж, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 365.811 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Алтанбулаг хилийн боомтоор хүний бөөгнөрлийг үүсгэснээр халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалтай байна” хэмээн танилцууллаа.

Arslan.mn

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил  “Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цар тахлын үед шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг тухай бүрт нь УОК-д хариу арга хэмжээ авах саналаа хүргүүлж ажиллаж байна. Алтанбулагийн боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 авто машин нэвтэрдэг. Үүнд ачигч хийж буй 150-аад хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал их хөндөгдөж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Үүнээс гадна ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөө анхаармаар байна. Мөн өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу энэ эрсдэлтэй цаг үед. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу.  Бид бараатай биш, халдвар хамгааллаа л нэн түрүүнд тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөгийг зарцуулж байна. Сард 300-аад сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.

Arslan.mn

Алтанбулаг боомтод хийсэн халдвар, хамгааллын дэглэмийн талаар ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах өнөөгийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ, тулгамдаж буй асуудлыг өргөтгөсөн комиссын хуралдаанаар танилцууллаа. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Алтанбулаг боомтод эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан боомтыг хаах саналыг дэмжиж, төмөр замаар ачаа тээврээ авах нь зүйтэй хэмээн саналаа хуралдаанаар танилцууллаа.

Arslan.mn

Хуралдаанаар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Биднийг энэ удаагийн шуурхай өргөтгөсөн хуралдаанд урьж оролцуулсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд талархсанаа илэрхийлье. Сэлэнгэ аймгийн Засаг даргын баг тохиолдол удирдлагын тогтолцоог маш сайн бүрдүүлж, нөхцөл байдлыг сайн үнэлсэн байна.  Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ-ээс Монгол Улсыг цар тахалтай маш сайн тэмцэж байгааг онцолсон. Энэ цаг үед бид илүү анхаарах цаг ирж байна. Дэлхий нийтээр хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж байна. Ялангуяа ОХУ-ны нөхцөл байдал ихээхэн эрсдэлийг үүсгэж байна. Өмнөх саруудад бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болж байсан. Харин одоо бид аргаа шинэчилж, дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлэх, тактикаа өөрчлөх шаардлага үүсч байна.  Нөхцөл байдлын талаар Шадар сайд, Эрүүл мэндийн сайдтай ярилцаж байсан. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.

Arslan.mn

Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг бид бүтэн жил шахам хугацаанд тэмцэж байна. Төр, засгаас цаг үеэ олсон зөв шийдвэр гаргаж байсан учраас өнөөдрийг хүртэл бид дотооддоо алдаагүй ирсэн. Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид яалт ч үгүй хилийн боомтууддаа анхаарал хандуулах ёстой. Тиймээс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн УОК болон ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт Молекул биологийн лабораторийг байгуулан PCR  болон Gene expert суурилуулан Цагааннуур, Боршоо боомтуудад давхар шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд гурван хоногийн хугацаанд 64 хүнд шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрсэн. Зөвхөн эхний шинжилгээгээр. Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан. Тиймээс ЭМЯ-аас дээрх боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ тэр дундаа хил залгаа Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдлууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Энэ хүрээнд холбогдох албаныхан Алтанбулагийн боомтод ажилласан. Эрсдэлийн, халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд асуудал үүсгэхээргүй бараа, бүтээгдэхүүнүүд орж ирж байна хэмээн үзэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна.

Цаг үеэ олсон, олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоо бид цаг алдахгүй байх нь чухал. Одоо бид тандалт хийж, бүх талын урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна.  Энэ их өндөр эрсдэлийг бид тооцоолж ажиллах нь чухал. Одоо хамгаалалт, тусгаарлалтад ажиллаж буй бүх алба хаагчдаа хамгаалах, урьдчилан сэргийлэхэд байгаа бүх боломжоо дайчилна” гэлээ.

Arslan.mn

Хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Энд ирж ажиллаж байгаа ажлын хэсэг хилийг хаана, хаахгүй гэдгийг шийдэхээс илүү ачаа тээврээр дамжуулан халдвар орж ирэх эрсдэлийг тооцох, тээвэрлэлтийг зохион байгуулахтай холбогдуулан ямар зохион байгуулалт, хэр хэмжээний төсөв мөнгө шаардлагатайг хэлэлцэх ёстой юм. Аймгийн онцгой комиссын гишүүд шадар сайдад хүргүүлэх саналаа нэгтгэнэ. Бид одоо Алтанбулагийн боомтод ажиллаж, нөхцөл байдлыг эцэслэхээ шийднэ. Бид та бүхний асуудлыг УОК-д тавьж, хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэлээ.

Албаныхан хуралдааны дараа Алтанбулагийн боомтод ажиллах юм байна.  

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Я.Содбаатар: Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ
Я.Содбаатар: Эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​