Ковид 19 вирусийн халдварын тохиолдол өнөөдөр 4-өөр нэмэгджээ. Эрүүл мэндийн яамны цахим хуудаст ийнхүү мэдээлсэн байна. Ингэснээр Монгол Улсад халдварын тохиолдол 361 болж байна.
Үүнээс өнөөдрийн байдлаар 318 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 43 хүн эмчилгээнд байгаа ажээ. Хөнгөн 35, хүндэвтэр 7, хүнд 1 хүн байгаа аж.
Халдварын эрсдэл буураагүй хэвээр, бүр улам эрсдэлтэй байдалд ойртсоор байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байгаа билээ. Тиймээс иргэн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах дадлаа хэвшүүлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: shuurhai.mn