
Сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаанаа хийж Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах, бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог, Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах, ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг өнөөдөр баталлаа. Ажлын хэсгийн гишүүдийн урт хугацааны судалгаа шинжилгээ, мэдээлэлд үндэслэн сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэлж олонхын саналаар хоёр омгийг баталгаажуулав. Сонирхуулж хэлэхэд "Баянбулаг" омгийн нэр миний төрж өссөн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн нэртэй давхцаж байсан нь дотно сайхан санагдаж байлаа.





