УОК өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаанаар Алтанбулагийн боомтыг хаах эсэх асуудлаар хуралдана гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. Учир нь маргааш Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг танилцуулж шийдвэр гаргуулах аж.
Алтанбулагийн боомтыг нөхцөл байдал маш хүнд байгааг албаны хүмүүс анхааруулсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байна.