fbpx Б.Лхагвасүрэн: Хуулиуд батлагдвал 2021 оноос зээлийн төлөлттэй холбоотой маргааныг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

Б.Лхагвасүрэн: Хуулиуд батлагдвал 2021 оноос зээлийн төлөлттэй холбоотой маргааныг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой болно

Монголбанкнаас өнөөдөр өнгөрсөн пүрэв гарагт батлагдсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийг  Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгсөн юм. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын  5-ны өдөр УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгсөн.  Төслийг Монголбанк хоёр бүлэгтэйгээр бэлтгэсэн. Эхний хэсэг Монголбанк Засгийн газар, СЗХ болон бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төслөө өргөн барьсан. Манайхаас 7 арга хэмжээг хамтарч хэрэгжүүлье гэсэн байдлаар төсөлд тусгасан. Хоёрдугаарт, жил болгон Монголбанкнаас макро эдийн засгийг бэхжүүлэх чиглэлээр ямар ажил хийх талаарх төлөвлөгөө маягийн заалтыг оруулж өгдөг. Тэр нь макро болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн гурван дэд хэсгээс бүрдсэн заалтууд байдаг юм.

Энэ жилийн мөнгөний бодлогыг батлах үеэр УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх 7 заалт дээр нэг заалт нэмэх санал оруулсан. Ингээд 8 заалттай болсон. Би заалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Монгол Улс Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын Олон улсын “саарал жагсаалт”-д байж байгаад 10 сард гарсан. 2019 оны аравдугаар сард ороод, жилийн дотор гарж байгаа нь энэ. Өгсөн үүрэг даалгаврыг нь маш хурдтай биелүүлж, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гаргасан ахицыг үнэлсэн үнэлэлт. Энэ нэг удаагийн ажил биш.  Цаашид тогтолцоогоо улам бэхжүүлж, хөгжүүлэх ёстой. Түүнээс гадна, ФАТФ-аас гаргаж байгаа хэрэгжилтийн болон техникийн үзүүлэлтүүдийн нөхцөл шаардлагууд нь байнга шинэчлэгдэж явдаг учраас Монгол Улс түүнийг дагаж хууль эрх зүйн зохицуулалтуудаа өөрчилж, шинэчилж байх шаардлагатай. Тиймээс ирэх оноос Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлээд үндэсний хөтөлбөрийг гаргая гэж байгаа юм. Монголбанк дангаараа биш төрийн байгууллагуудтай нэгдэж, үндэсний хөтөлбөрийг гаргах ёстой гэдэг саналыг гаргасан.

Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  гэдэг заалтыг оруулж өгсөн. Санхүүгийн хэрэглэгч гэхээр зөвхөн банкны харилцагч гэж ойлгож болохгүй. ББСБ, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл гээд бүхий л харилцаанд оролцож байгаа хэрэглэгчидтэй хамааралтай заалт. Тиймээс санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг бүхий л байгууллагатай хамтарч ажиллана. Санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчинг бий болгоё гэдэг үүднээс энэ заалтыг оруулж өгсөн.

Өөр нэг чухал заалт бол зээлийн хүүтэй холбоотой. Зээлийн хүүг бууруулах стратеги хөтөлбөрийг УИХ-аас баталж өгсөн. Энэ хүрээндээ дунд хугацаанд буюу 2023 он хүртэл Төв банк, Засгийн газар, бусад санхүүгийн зохицуулалтын байгууллагатай хамтраад зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ гэдгээ хөтөлбөртөө бид нарийн тусгасан. Тиймээс Мөнгөний бодлогын чиглэлд энэ ажлаа эрчимжүүлэхээр тодорхой заалтыг оруулж, 2021 оноос ажлаа эрчимжүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Зээлийн хүүг бууруулахад нэг голлох зүйл нь банк дахь зээлийн өрийн үлдэгдэлд эзэлж байгаа чанаргүй зээлийн хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал. Зээлийн хүүний зардлын 20 гаруй хувийг чанаргүй зээлд зориулсан сангийн зардал эзэлж байдаг. Сангийн зардлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдэг талаас нь харж, заалт оруулж өгсөн. Зээлтэй холбоотой шүүхийн маргаан гардаг. Энэ маргаанд 2-7 жил зарцуулдаг. Дунджаар 4 жил зарцуулагдаж байгаа. Тиймээс маргааныг яаж богино хугацаанд шийдэх вэ гэдэг талаас нь харж, эрх зүйн орчныг сайжруулах заалтыг Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаж өгсөн. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэлээд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хуулийн төслүүдийг бэлэн болгоод, УИХ-д өргөн барьсан. Хэлэлцээд эхэлбэл 2021 оноос эхлээд маргаанууд богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой болно. Үүнийгээ дагаад эрсдэлийн сан байгуулах зардал буурвал зээлийн хүү буурахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.

Цар тахалтай холбоотойгоор бүхий л үйлчилгээ цахимжиж байна. Банк, санхүүгийн салбар хамгийн цахимжсан нь гэж хэлж болно. Гэхдээ цахимжилтыг илүү сайжруулж, хөгжлийг нь хурдасгая гэдэг утгаар нь зарим заалтуудыг оруулсан. Төв банкны зүгээс ч тодорхой ажлуудыг хийж, гүйцэтгээд байгаа.

Бас нэг чухал заалт нь ипотекийн зээлтэй холбоотой. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг чармайж байгаа хэдий ч ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш тогтвортой хэрэгжсэн.  Бүх үйл ажиллагаа нь нийцтэй болчихсон энэ үед эвдэхгүйн үүднээс хэвээр үргэлжлүүлэхээр ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлээд байгаа. Үүнийг 2021 онд яаж тогтвортой чиглэл рүү нь явуулах вэ. Олон улсын туршлага, сайн жишигт нийцсэн хэлбэрт шилжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээг авъя гэдэг утгаар нь энэ чиглэлийн заалтыг оруулж өгсөн. Дэлхийн  140 гаруй оронд ипотекийн зээлийг хэрэгжүүлдэг. Тэгэхдээ голдуу төрийн өмчтэй компаниар дамжуулж хэрэгжүүлдэг жишиг байгаа. Тэр сайн жишгээс суралцаж, Монголд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах агентлаг ч юм уу байгуулах зорилт тавьсан.

УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахлын үеийг амжилттай давахад зориулж ялангуяа экспортод чиглэсэн, тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрүүдийг Төв, Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоороо дэмжих хэрэгцээ байна гэдэг санал гаргасан. Үүнтэй холбоотой шинэ заалтыг бас оруулж өгсөн” хэмээлээ.

Тендер авдаг, үнэтэй барилга эзэмшдэг Татварын дарга Б.Цэвээнсүрэн
Тендер авдаг, үнэтэй барилга эзэмшдэг Татварын дарга Б.Цэвээнсүрэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​