
Коронавирусийн халдварын 6 шинэ тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 374 болсон. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Зургаан шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Үүний дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн. 49, 50, 54 настай эрэгтэй, 34 настай эмэгтэй байна.
Мөн аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн.
Харин зургаа дахь тохиолдол нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж байсан 27 настай эмэгтэй эмчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээд байна. Өмнө нь халдвар илрээд байсан сувилагчтай баг болон хамтран ажиллаж таван хүнийг тусгаарласан. Ингээд шинжилгээ авахад нэг эмчээс илэрсэн нь энэ юм" гэлээ.