fbpx УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудад ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 6 секунд

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнуудад ажиллалаа

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Багануур”ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй болсон талаар гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ярьж байв. Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн аж.

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтынтусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсгэн явж байна.

 Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Шивээ-Овоогийн уурхайг социализмын үед 2.7 тэрбум тонн таамаг нөөцтэй гэж тогтоосон байдаг. Улсын мэдэлд 4200 га байгаа. Үлдсэн 35 мянга га талбай нь хувийн хэвшлийн мэдэлд байна. Ер нь төр цаашдаа өмчдөө эзэн байх, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах учиртай. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.

Өдгөө 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд уурхайд ажилласан хоёр сайдад хандаж техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг тавьж байсан юм.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ: “Өмнө нь түлш, эрчим хүч хоёр нэг салбар байсан. Харин өдгөө тус компани нь  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд очоод уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нь уурхайг олон хүндрэлд оруулж байна. Тиймээс бүтцийг нь зөв байлгах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна”гэлээ.

      УУХҮ-ийн сайд болон Эрчим хүчний сайд нар Шивээ-Овоогийн уурхайгаас шууд Багануурын уурхайг зорив. Тус уурхайн тухайд энэ жил 40 дэх жилийнхээ ойтой золгож буй юм байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Анх 1978 онд жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байгуулагдаж байсан Багануурын уурхай өдгөө хүчин чадлаа дөрвөн сая тонн-д хүргэсэн аж. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа талаар “Багануур” ХК-ийн удирдлагууд дуулгав.

Багануурын уурхайн хувьд гүний усны шүүрэлтийн асуудал, хөрс хуулалтын хоцрогдол, нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбогдон хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн юм. Мөн 1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтойг тэрбээр ярив.

            Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй. Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс хүслээ.

Д.Миеэгомбо: УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар эцсийг нь хүртэл явна
Д.Миеэгомбо: УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар эцсийг нь хүртэл явна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​