Энэ сарын 11-нд буюу өнөөдөр "БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхарын цонхоор хүн үсрээд нас барчихлаа" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй "У" өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Тус иргэн ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт аавыгаа оройн цагаар сахиж сахиур хийдэг байжээ.