Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд ЭМШУИС-ийн харъяа Анагаах ухааны коллежийн 960 суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналтыг гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг "Манхан-Уст" ХХК, "ЖиЭйИкс" ХХК-ний зураг төслөөр гүйцэтгэж байнгын ашиглалтад орууллаа.
Мөн тус сумын Солонго хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг дуусгаж Улсын комисс ажиллаж хүлээлгэн өглөө. Гадна шугамын ажил, Ус дулаан дамжуулах, 2.3.4 төв, цахилгааны 1,2,3,4,5 ТП-үүдийн барилгын ажил, цэвэр усны шугам, гадна цахилгаан, холбооны шугам угсрах ажлыг гүйцэтгэжээ. Ингэснээрээ Солонго хорооллын 1788 айлын ус, дулааны асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.
Гүйцэтгэгч Түмдэлгэрэх ХХК,
Зураг төсөл зохиогч ДНТ ХХК.